БНСУ: Цуврал алуурчныг 34 жилийн дараа олж шүүжээ | News.MN

БНСУ: Цуврал алуурчныг 34 жилийн дараа олж шүүжээ

БНСУ: Цуврал алуурчныг 34 жилийн дараа олж шүүжээ

БНСУ: Цуврал алуурчныг 34 жилийн дараа олж шүүжээ

Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн удаан эрэн сурвалжилсан, хамгийн олон хүнийг сэжигтнээр татсан хэргийн буруутан Сувон хотын шүүх хурал дээр “Намайг барилгүй ийм удсанд би өөрөө ч маш их гайхсан” хэмээн хэлсэн байна. Өдгөө 57 настай тэрбээр өчигдөр/2020.11.2/ өөрийнх нь оронд хилс хэргээр 20 жил хоригдсон Юн Сун Ёгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралд оролцсон аж. Юн Сун Ё 2008 онд суллагдсан ч ялын тогтоолыг хүчингүй болгохын төлөө шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.

И Чүн Жэ 1986-1991 оны хооронд Хуасон хотод 14 эмэгтэйг хүчирхийлж, балмадаар хөнөөсөн гэнэ. Тус сэтгэл сэрдхийлгэм хэргээс болж цагдаа нар 21 мянган хүнийг сэжигтнээр татаж, хоёр сая гаруй цаг ажиллажээ. Шүүх хурал дээр И Чүн Жэгээс тухайн үед хэрхэн сэжиглэгдээгүй үлдэж чадсаныг асуухад “Би одоо ч түүнийг сайн ойлгодоггүй. Гэмт хэргүүд үргэлж миний эргэн тойронд гарч байсан. Би хэргээ нуух гэж нэг их хичээдэггүй байсан болохоор хурдан баригдана гэж бодож байлаа. Тухайн үед олон зуун цагдаа хаа сайгүй холхилдож байсан. Тэр байтугай надтай нүүр тулсан ч өөр хүний тухай  асуудаг байсан. Мөн нэг удаа намайг баривчилсан ч шалтгаан нь ердөө иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүйнх байсан. Тэр үед яагаад тийм хэргүүд үйлдсэнээ сайн мэдэхгүй юм. Би юу ч төлөвлөөгүй, бэлдээгүй” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр өөрийнх нь үйлдсэн хэргээс болж хилсээр буруутгагдсан, сэжиглэгдсэн бүх эрчүүдээс уучлал хүсчээ. Хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсийн дөрөв нь сэтгэлзүйн дарамтад орж амиа егүүтгэсэн гэдэг. Хурлын төгсгөлд “Би хохирогчдын гэр бүлийнхний сэтгэл бага ч гэсэн амраасай гэсэндээ хэргээ хүлээж, хэргийнхээ талаар нарийвчлан тайлбарлахаар шийдсэн юм. Би үлдсэн бүх насаараа өөрийнхөө үйлдэлд гэмшиж, нүгэлээ наминчлан амьдрах болно” хэмээн хэлжээ.

Болсон явдлын тухай “Паразит” киноны найруулагч Бун Жүн Хо 2003 онд “Аллагын дурсамжууд” кино бүтээж байсан билээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
БурууБуруу
22
ТэнэглэлТэнэглэл
19
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
17
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
13
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Системийн гадна амьдар 2020-11-03 37.171.223.234

Өндөр хөгжилтэй байх тусам сэтгэцийн өвчтөн, өвчний төрөл гаж юм ихтэй. Өвчилж муудсан систем

Avatar

Баа 2020-11-03 66.181.187.188

Киноны нэр нь

Avatar

Зочин 2020-11-03 59.153.112.100

Memories of murder

Avatar

Зочин 2020-11-03 66.181.161.33

илруулсэн биш илэрсэн еерее ирж хулээсэн юмаадаа
Солонгосоо гэж а******н нь хуртэл

Avatar

Зочин 2020-11-03 139.5.218.202

ugude ene hun avga egchiigee huchirhiilj alsan hergeer buh nasaara 1994 ond shorond orson bsn hun, tegeed say svvld shorond orson humuuseees DNA shinjelgee avhad aluurchinii DNA tai 100% taarsan bdiin tegeeed hergiig ni say huleelgesen bn. ene hereg haagdsan yallah bolomjgv gehde ter buh nasaara shorond suuh yaltai. tsagdaa nar heterhii engiin zuiliig orhigduulsan bn. ene huniig busad humuusiig helmegduulsen shigee neg udur eruuden shuusen bol hergee huleeh bsn ym bn da. teneg huniig tengeriveje

Avatar

МЭЛС 2020-11-03 202.131.245.6

энэ сэдвээр ааль хэзээний кино хийсэн биз дээ, аварга сая л баригдаж байгаа муу, одоо кино студи ээс зохиолынхоо зоосыг аваад шорон доо хэргэлдээ, нэг бол хандив өргө

Avatar

Зочин 2020-11-03 39.115.114.99

Солонгост гадаад иргэний үнэмлэх дээр alien гэж бичихээ больжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж