Байден: Трампыг халж, Фаучи эмчийг ажилд авна

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Байден: Трампыг халж, Фаучи эмчийг ажилд авна

Байден: Трампыг халж, Фаучи эмчийг ажилд авна

Ерөнхийлөгч Дональд Трамп Фаучи эмчийг ажлаас нь хална хэмээн хэлсэнд хариу болгож, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгуульд ялбал тэр эмчийг ажилд авахаа мэдэгджээ.

Тэрбээр “Трамп цагаан ордноос мэдэгдэл хийж байхдаа Фаучи эмчийг ажлаас нь хална гэж байхыг сонслоо. Ард иргэд “Фаучи эмчийг хал” хэмээн орилж, Трамп харин түүнийг сонгуулийн дараа хална хэмээж байна. Тэгвэл надад арай дээр санаа байна. Надад саналаа өг. Тэгвэл бид Дональд Трампыг ажлаас нь халж, Фаучи эмчийг ажилд авах болно” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр твиттер дээрээ “Бидэнд Фаучи эмч гэх мэт мэргэжилтнүүдээ сонсдог Ерөнхийлөгч хэрэгтэй” хэмээн бичсэн байна.

Байден өмнө нь ч хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал цаашид Фаучи эмчтэй хамтарч ажиллана гэдгээ амлаж байсан билээ. Түүний энэхүү амлалт олон нийтийн сүлжээнд дэмжигчдийнх нь талархлыг хүлээж байгаа бол өрсөлдөгч намынхан харин тоглоом шоглоом хийж байгаа аж. Жишээлбэл, консерватив зохиолч Бен Шарпио твиттер дээрээ “Тэгвэл зүгээр л Фаучиг сонгочихъё лдоо” хэмээн хошигносон гэнэ. Харин Берни Сандерс твитер дээрээ “Трампыг хал. Фаучиг үлдээ. Маскаа зүү. Шинжлэх ухааныг эсэргүүцэхээ боль. Сонго! сонго! сонго!” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж