Автобусны буудал, нийтийн тээвэрт иргэд гар утсаа хамгийн их алддаг

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Автобусны буудал, нийтийн тээвэрт иргэд гар утсаа хамгийн их алддаг

Автобусны буудал, нийтийн тээвэрт иргэд гар утсаа хамгийн их алддаг

Цар тахлын улмаас хэсэг хугацаанд чимээгүй байсан нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулснаар хөл хөдөлгөөн ихсээд буй. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа жигдэрснээр түгжрэл ихэсч, нийтийн тээврийн ачаалал ч эрс нэмэгдсэн. Үүнийг халаас суйлагчид овжноор ашиглаж нийтийн тээвэр, автобусны буудлыг онилох болсон байна. Иргэдийн тухайд хамгийн их хулгайд алддаг зүйл нь гар утас гэнэ. Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Н.Батцэнгэлийн хэлснээр халаасны хулгайн гэмт хэрэг нийтийн тээвэр, автобусны буудалд ихэвчлэн гардаг бол алдагдсан эд зүйлсийн 98 хувь нь гар утас, хоёр хувь нь бичиг баримт, карт байдаг аж.

Энэ оны есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2,300 орчим халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 49.7 хувь нь буюу 1,175 нь автобусны буудал, нийтийн тээвэрт үйлдэгдсэн болохыг хяналтын камерын тусламжтай илрүүлжээ. Зөрчил гаргасан этгээд нь 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан тохиолдолд  Эрүүгийн хэрэг үүсгэдэг байна. Харин үүнээс бага үнийн дүнгийн хохирол учруулсан бол Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж