Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 174 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ болон “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм. Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгийн хуваариас харахад энэ сард Сөүл рүү зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ