Реппер охин Д.Номинжин шинэ хамтлаг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Реппер охин Д.Номинжин шинэ хамтлаг байгуулжээ

Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлэгт 5 настай байхдаа оролцож байсан бяцхан реппер охин Д.Номинжин шинэ хамтлаг байгуулжээ. Номинжин хамтлаг байгуулж эргэж ирэхдээ Ice Top хамтлагийн дуучин Очироогийн охин Нандин-эрдэнэ, Улаан туг театрын жүжигчин Хангайгийн охин Индраг эгнээндээ нэгтгэж The Diamonds нэртэй хамтлаг байгуулсан байна. Уг хамтлагийн хамгийн анхны клип нь болох Ailiin huuhduud нэртэй уран бүтээлээ сонсогчдодоо толилуулж байгаа юм байна. Эцэг эхчүүд өөрсдийнхөө хүүхдүүдийг хангалттай магтаж урам өгдөггүй хэр нь айлын хүүхдүүдтэй харьцуулж хүмүүжүүлдэг.

Биднийг бусдын хүүхэдтэй битгий харьцуулж байгаарай гэх утгатай уран бүтээл юм байна. Мөн тэд удахгүй Bubble gum, Winter нэртэй уран бүтээлүүдээ цацахаар бэлтгэж байгаа юм байна. Дэлхийн бусад улс соёл урлаг тэр дундаа дуу хөгжмийн соёлыг нэвтрүүлэхийн тулд хүүхдүүдийг багаас нь бэлддэг.

Тэдний жишгээр эдгээр охид багаасаа бэлдэж hip hop, trap, electro урсгалаар уран бүтээл туурвих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхлээд Монголынхоо үзэгчдэд танигдах, улмаар Азийн хөгжмийн зах зээл дээр гарах төлөвлөгөөтэй продюсерын баг нь ажиллаж байна. Тэдний анхны уран бүтээлийг нь уншигч та бүхэн үзээд, хэрэв таалагдвал Youtube channel дээр нь subscribe дараарай хэмээн уриалж байна. Дэлхийд уран бүтээлээ гаргахын тулд дуу хөгжим, дуучдын чанараас гадна, subscribe болон үзэлт маш чухал нөлөөтэй юм. Ирээдүйн од болон гялалзах бяцхан охидоо дэмжицгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж