Covid-19 өвчний үүслийг судлахыг Бээжин хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Covid-19 өвчний үүслийг судлахыг Бээжин хориглолоо

Covid-19 өвчний үүслийг судлахыг Бээжин хориглолоо

Хятад улс ДЭМБ-ын эрдэмтдийг Хубэй мужид очиж, цар тахлын үүслийг судлахыг хориглолоо хэмээн Нью Йорк таймс өчигдөр/2020.11.2/ мэдээлжээ.

Covid-19 өвчин үүсгэгч SARS-CoV2 вирус анх Хубэй мужийн Ухань хотын амьтны захаас дэгдсэн хэмээн эрдэмтэд тайлбарладаг билээ. Гэвч хэд хэдэн ажиглагч дээрх тайлбарт эргэлзэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм. Учир нь тэдний үзэж буйгаар коронавирусийг хүнд халдаасан амьтан бол сарьсан багваахай гэдэг ч Уханийн зах дээр сарьсан багваахай зардаггүй гэнэ. Мөн Ухань хотод коронавирус судалдаг хэд хэдэн лаборатори байдаг нь олны эргэлзээг төрүүлээд буй юм.

Өвчний үүслийг нарийн судалж тогтоовол ирээдүйд дэгдэж болзошгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой ч БНХАУ-ын засгийн газар ДЭМБ-ыг судалгаа хийхийг хориглосон байна. Баримтаас харахад цар тахал анх Ухань хотын амьтны захаас дэгдсэн хэмээх дүгнэлт, эхний өвчтөнүүдийн судалгааг хятад эрдэмтэд гардан хийсэн аж.

Харин ДЭМБ-ын эрдэмтэд тус дүгнэлтийг үргэлжлүүлэн судлахыг зорьсон ч ийнхүү бүтэлгүйтжээ.

Эх сурвалж: NATIONAL REVIEW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж