Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас хөнгөлөлттэй эмийн талаар өнөөдөр /2020.11.03/ мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: Өчигдрөөс хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Зарим хүндрэлүүдийн улмаас саатал үүссэн. Одоо засаад явж байна. Энэ хөнгөлөлттэй эм бол өмнөх шиг дуусдаг эм биш. Санхүүжилт дуусах асуудал байхгүй учир иргэд та бүхэн ойлгоорой. Эм нь дуусаагүй бол сарын эхээр дугаарлаж, зогсох хэрэггүй. Урьд нь 3000 гаруй эмч жор бичдэг байсан бол одоогоор 6500 гаруй эмч бүртгэгдээд байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг олон аргачлалаар судалж гаргасан. Монголд байгаа 5000 гаруй эм бүгд орох боломжгүй. Мэдээж зарим эм хасагдсан. Гэхдээ бид аргачлалдаа тааруулж жагсаалтаа гаргасан. Бид эмийн дээд үнийг эмийн сангуудын e-barimt дээр үндэслэн тогтоосон. Ийм учраас энэ бол бодитой үнэ. Амбулаториор эмчлэх, хянах боломжтой эмүүдийг жагсаалтад оруулсан.
Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Х.СУВД-ЭРДЭНЭ: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад жор бичих эмч нарын A, B, C, D гэсэн ангилал гаргасан. Үүний тусламжтайгаар анхан шатны эмнэлгийн эмч нар болон хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нарын бичих эмийн жагсаалтыг заагаад өгсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зайлшгүй шаардлагатай даралтны эм зэргийг бичих боломжтой болгосон.
ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.БАТ-ОРГИЛ: Цахим систем маань өчигдрөөс эхлэн шинэ хувилбараар ашиглагдаж байна. Өмнөх жилүүдэд иргэний хурууны хээг ашигладаггүй байсан. Өмнө нь иргэд өөр хүний регистрийн дугаарыг ашиглаад эм бичүүлдэг байсан. Одоо төсөв хязгааргүй болсон учир энэ үйлдэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж хурууны хээн технологи нэвтрүүлсэн. Хурууны хээгээр өөрийгөө баталгаажуулж, жороо бичүүлэх болж байна. Одоогоор бидэнд эмнэлгийн байгууллагуудаар явж, хурууны хээгээ уншуулах боломжгүй нийслэл болон орон нутгийн нийт 19600 гаруй иргэний бүртгэл байна. Хэрэв та энэхүү бүртгэлд байхгүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ хандаарай. Одоогоор хөдөө орон нутгийн жор бичих боломжтой эмч нарын бүртгэл бүрэн ирээгүй байна. Одоогоор 6500 гаруй эмчийн жор бичих эрх нээгдээд байна. Цааш цаашдаа нэмэгдэнэ. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд жор бичих эрхтэй 11 мянган эмч байсан.
Иргэн 2020-11-03 202.21.117.194
хөнгөлөлтийн хувийг багасгасан учир үнэ нь нэмэгдсэн бна лээ
Өо 2020-11-03 64.119.26.127
Эргүү минь, эм дууссан дуусаагүйг хэн яаж мэдэх юм бэ?
Иргэн 2020-11-03 202.126.89.150
Байнга уудаг зүрх.даралтны эмийг 4дахин үнээр авлаа.ийм заваан юм хийж байхын оронд хуучнаараа оочерлоод авсан дээр.аймаар нэмэгджээ.эмд бямбасүрэн баахан юм яриад эхнийхээ нэрийг ч зөв хэлж чадахгүй бсан.мэргэжлийн хүн байсан бол настай хүмүүс ямар эм хэрэглэж байгааг судалгаа хийж үзээд эмээ үнэ ядахдаа нэмэхгүй бсан бол яахав.хөл муутай хүн өдөр болгон очиж гарын хээ нь ядахдаа орохгүй үнэ гэж тэтгэврээ илүү үнэтэй болсон бна.эмя сайд юу бодож бна.тэр мэргэжлийн бус энхмаа.бямбасүрэн болирч
Настан 2020-11-03 202.126.89.150
Байнга.уудаг эм лориста 100 гэхэд хөнгөлтөөр 4900 төг авдаг байсан эм яахаараа16072 төг болж 4дахин нэмэгдэж бдаг юм.хөнгөлөлттэй хэрэг алга.зарим эм бүр 5 ш гэх шиг зүрхний конкорд эм 5400төг бсан одоо 9000төг гэж бна.300000тэтгэвэртэй хүнийг яаж амьдрах вэ?ийм даатгалаар яах юм.зарим хүний гарын хээг уншихгүй алдаа зааж бна.өдөр болгон эмнэлэг явж уншуулах уу?ёстой завхарсан алдаатай бодлого эмя эмдаатгал гэж юмаа мэдэхгүй юмнуудаа дүүрчээ.ийм үнэтэй бсан бол даатгалд орж үхсэнээ хийх вэ?
Зочин 2020-11-03 150.129.140.171
Энэ шинэ сайд, ер нь засгийн газар өвчтэй, хуучтай хүмүүсиын эмэнд олгох мөнгийг хэмнэж, хувааж цохихоор шийдсэн бололтой. Иймд огцруулъя. Эм авдаг хүмүүсийн дийлэнх нь ахмадууд, эмээ бичүүлэх гээд бөөнөөрөө цуглаад ханиад, томуу тусах нь дээ. Иймхэн юм бодож чадахгүй, нийгмийн эрүүл мэндийн элементар ойлголтгүй сайд даргаар юу хийх юм бэ? Энэ яаманд чинь мэргэжлийн хүн үлдсэн үү? Өвчтөн гэдэг чинь хүн шүү дээ, сайд гуай, Та чинь машин засварын газар ажиллуулаагүй гэдгээ ойлгох хэрэгтэй.
Зочин 2020-11-03 150.129.140.171
Энэ шинэ сайдынбмзнес бололтой.
Юу бодоод байдаг юм 2020-11-03 124.158.68.66
Энэ нэг яам чинь ажлаа хийж чадахгүй л бн даа
йыба 2020-11-03 103.11.195.34
Сард 15 ш эм, 30 ш эм өгнө бусдыг нь мөнгөө ав гэж хөгшидөд эмч нар хэлж байна. Энэ юу гэсэн үг вэээ. Худлаа ажил хийсэн нэр авч байна. Хүрэл сүх сайдаа. энэ талаар сурвалжилж өгөөч. Настангуудын уух эмний талыг хөнгөлөөд талыг хэд нугалсан үнээр нь өгч байгааа талаар нь тодруулмаар байна. Эсвэл эмч нар замаас нь бизнес хийгээд байгаа юм уууу
Зочин 2020-11-03 202.131.240.147
Гэрээсээ гарч явж чаддаггүй хүний хуруу хээг яаж авч баталгаажуулах вэ? тэр тал дээр тусгайлан зохицуулалт хийж өгөхийг хүсье. Тэгэхгүй бол наад дүрэм журам чинь зөвхөн хоёр хөлөөр алхаад явах чадамжтай хүмүүст л үйлчлээд явж чаддаггүй гэртээ байдаг хүмүүс нь хохирохоор болчихоод байна
Зочин 2020-11-03 192.82.76.165
Байнга эм хэрэглэдэг хүмүүст үнэхээр хүндрэл чигрэгдэл учирч бна штээ. Бараг оочeрлоод авч бсан нь дээр бснн юм бна
эмч 2020-11-03 103.80.210.229
ТИЙМЭЭС МАНАЙХААН САНДАРААД ХЭРЭГГҮЙ ЯМАР ТАЛХ ТАРИА ХООЛ УНД АВЧ БАЙГАА БИШ ӨВЧИНДӨӨ ТОХИРСОН ЭМИЙГ АВЧ БАЙГАА ТУЛ НЯХУУР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. БУХИМДААД ХЭРЭГГҮЙ. ЭМЧДЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЭМЭЭ ХЭЗЭЭ Ч АВЧ БОЛОХ НЬ…
ххх 2020-11-03 103.80.210.229
УРЬД НЬ ТИЙМ ЭМ БИЧ ГЭЭД Л ЭМЧЭЭ ЗАГНАЖ БАЙГААД БИЧҮҮЛДЭГ ЭМИЙН ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭ БАЙХГҮЙ БОЛСОН. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА ЮУНЫ ӨМНӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ТӨЛСӨН БАЙХ ЁСТОЙ. ТЭГЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭРТЭЭ ҮЗЛЭГЭЭ ХИЙЛГЭЭД ЭМЧИЙН ТЭМДЭГЛЭЛ ЗААВАЛ БИЧҮҮЛНЭ. ОНОШЛОГОО ШИНЖИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭНЭ. ТЭГЖ БАЙЖ Л ЭМЭЭ БИЧҮҮЛНЭ ШҮҮДЭЭ. УРЬДЫНХААС АРАЙ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА БИЗ.ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭМИЙН САНХҮҮЖИЛТ ДУУСНА ГЭЖ БАЙХГҮЙ. НААД ЭМИЙН САНГУУД ЧИНЬ ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОРООР Л ЭМ ОЛГООД БАЙНА ШҮҮ
ХУД-ийн 19 хорооны иргэн Ш.Раднаа: Амьдрал нэг иймэрхүү л байна даа сайд, дарга нараа 2020-11-03 103.229.122.175
Brain Act эмийг тархины цусан хангамжийг сайжруулах зорилгоор өдөрт 2-оор 60 ширхэгийг сар уудаг. Гэтэл 7 ширхэийг зөвшөөрчээ.9 удаа өрхийн эмнэлэг орж хурууны хээгээ уншуулан код авч, 9 удаа эмийн сан очих юм байна.Энэ бүтэхгүй учир манай хөгшин өнөөдөр 84000 төгрөгөөр хөнгөлөлтгүй энэ эмийг авлаа.Би ганцхан Амлесса 8/5 даралтын эм авдаг юм. Гэтэл хоёр өдөр өрхийн эмнэлэг дээр очтол бичилт хийгдээгүй гээд код өгсөнгүй. Эм дууссан тул аргагүй эрхэнд 37500 төгрөгөөр өнөөдөр хөнгөлөлтгүй авлаа
эмч 2020-11-03 103.80.210.229
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОХ ӨӨРЧЛӨЛТ НЬ ЭМИЙН ЖОР БИЧИЖ БАЙГАА ЭМЧ, ЭМ АВАХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АЛЬ АЛЬНЫХ НЬ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА. ӨРХИЙН ЭМЧ ӨӨРИЙН ТҮВШИНИЙН СТАНДАРТААР Л ЭМЭЭ БИЧНЭ. СТАНДАРТААС ИЛҮҮ ЭМ БИЧИХГҮЙ ДЭЭД ШАТЛАЛ БУЮУ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ БИЧНЭ ГЭХ МЭТ ХЯЗГААРТАЙ БАЙХ ЮМ БАЙНА. ЭНЭ НЬ ЭМИЙН ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЖ ЯГ Л ТУХАЙ ХҮНИЙ ӨВЧИН ЗОВИУРТ ТОХИРОХ ЭМИЙГ БИЧНЭ ГЭСЭН ҮГ.
Зочин 2020-11-03 150.129.140.52
Udurt 6 shirhegeer sard 180 shirheg uudag emiig bichuuleh getel 5 shirhegiig l bichiheer programd orson bn uuniig yu gej oulgoh ve hagalgaand orson uvchtunii emiig ar geriin hun ni bichuuleh gesen zaaval uuriin bier irj huruunii heegee unshuul geed buun hundrel chiregdeltei bolson bnaa yarij bgaa zuil chini heregjihgui bndaa zasgiin gazar ni bur hogiin s***r boljee