Оросын тэрбумтан Владимир Маругов өчигдөр /2020.11.02/ Москвагийн ойролцоох зуслангийн байшиндаа нум сумаар харвуулж амиа алджээ. “Озерецкие колбасы”, “Мясная Империя” махны үйлдвэрүүдийн гол хувьцаа эзэмшигч байсан тэрээр “Зайдасны хаан” гэгддэг байсан юм.
Баг зүүсэн этгээдүүд түүнийг гэрийнхээ саунд байхад нь дайрч орж ирэн, хамт байсан эмэгтэйтэй нь хүлж, мөнгө нэхжээ. Энэ үеэр эмэгтэй нь зугтаж, цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нарыг ирэх үед Маругов хулгавч нумаар (crossbow) харвуулсан байдалтай амиа алдсан байжээ. Хэргийн газраас түүний амийг хөнөөсөн нум олдсон байна. Гэмт этгээдүүд хэргийн газраас машинаар зугтжээ.
Эх сурвалж: REUTERS