"Нийгмийн даатгалын шимтгэлийг сонголттой болгохоор ярьж байна"

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

"Нийгмийн даатгалын шимтгэлийг сонголттой болгохоор ярьж байна"

"Нийгмийн даатгалын шимтгэлийг сонголттой болгохоор ярьж байна"

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2020.11.03/ УИХ-ын байнгын түр хорооны хуралдаанаар сонслоо.

Энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас 12 багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Татварын алданги торгуулийн нэг удаагийн чөлөөлтөд 12 мянга 783 ААН хамрагдсан. 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 105 мянган ААН-ийг 45 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлээс долдугаар сар дуустал бүрэн чөлөөлөхөд 880 тэрбум төгрөг болсон.

2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Нийгмийн даатгал, халамжийн багц хуулийг салбар яам нь оруулж ирэх ёстой. Засгийн газар дээр нийгмийн даатгалын шимтгэлийг олон хувилбартай болгохоор яригдаж байна. Бүгд хэт хатуу, өндөр хувиар төлснөөр буцаан олгогдох тэтгэврийн хэмжээ буурна гэж салбарын яам нь хэлж байна. Тиймээс хүмүүст сонголт өгч, тэтгэврийн хэмжээ нь өнөөгийн үнэ цэнээр тооцогдон, тэр хэрээр нийгмийн даатгал төлөх иргэдийн тоо нэмэгдэнэ гэж харж байна. Удахгүй хуулийг нь УИХ-д оруулж ирэх байх" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж