ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хайж байна | News.MN

ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хайж байна

ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хайж байна

ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Модон завод гэдэг газар 53  настай эмэгтэй аравдугаар сарын 29-ний өдөр  сураггүй алга болжээ. Тодруулбал, сураггүй болсон эмэгтэй  усанд яваад Ерөө голд осолдсон тухай дуудлагыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2020.11.02/ өгсөн байна.

Улмаар  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь 08:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг багийн Модон завод гэдэг газраас Дарь-Эхийн хонхор гэдэг газар хүртэл завиар 58 км-т, хоёрдугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өнөөдөр /2020.11.03/ 08.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж