Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо | News.MN

Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо

Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо

Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосын "Pinkfong" компанийн бүтээл "Baby Shark" дуу албан ёсоор Луй Фонсигийн "Despacito" дууг гүйцэж, "Youtube" дээр хамгийн их үзэлттэй дуу болон бичлэг болжээ.

Энэхүү дууг анх 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр "Youtube" платформ дээр байршуулсан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 7,047,433,066 удаа тоглогджээ.

"Baby Shark" дуу нь "Youtube" дээр хамгийн их үзэлттэй болсон хүүхдийн дуу мөн хамгийн олон буюу 10 гаруй сая "dislike"-тай бичлэг юм.

"Youtube" дээр дээд амжилт тогтоосон энэхүү дууг Америк-Солонгос гаралтай 10 настай Хоп Сегойнэ хэмээх хүү дуулсан юм. Хэдийгээр хүүхдийн дуунд дарагдсан ч Despacito дуу одоогоор хамгийн олон лайк цуглуулсан мөн Youtube дээр таван тэрбум үзэлттэй болсон анхны дуу хэвээр байгаа юм.

Хамгийн анх 2010 онд дуучин Жастин Биберийн “Baby” дуу 425 сая үзэлттэй болж дээд амжилт тогтоож байсан бол удалгүй Өмнөд Солонгосын дуучин "PSY"-ийн “Gangnam Style” дуу 2012 оноос 2017 он хүртэл хамгийн их үзэлттэй дуугаар тодорч байжээ. Харин Чарли Пут, Виз Халифа нарын “See you again” дуу гарч ирж дээрх амжилтыг нь булаасан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-03 202.70.46.20

заа ямар ч байсан 2000 үзэлтийг нь бол манай охин хийсээн хийсэн. Дэлхийн бүх хүүхдүүд нийлээд дээд амжилт тогтоож дээ

Avatar

зочин 2020-11-03 180.149.93.98

манай охин өдөрт дор хаяж 3 удаа сонсож дуулдаг

Avatar

Зочин 2020-11-03 202.179.24.22

Харин дислайкын тухайд бол юугаа ч мэдэхгүй нялх маамаанууд дайралдсан газраа дарсаар олон болсон байх

Avatar

Зочин 2020-11-03 202.179.24.22

Миний хүү л лав 200 удаа үзсэн байх кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж