Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо

Baby Shark дуу дээд амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосын "Pinkfong" компанийн бүтээл "Baby Shark" дуу албан ёсоор Луй Фонсигийн "Despacito" дууг гүйцэж, "Youtube" дээр хамгийн их үзэлттэй дуу болон бичлэг болжээ.

Энэхүү дууг анх 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр "Youtube" платформ дээр байршуулсан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 7,047,433,066 удаа тоглогджээ.

"Baby Shark" дуу нь "Youtube" дээр хамгийн их үзэлттэй болсон хүүхдийн дуу мөн хамгийн олон буюу 10 гаруй сая "dislike"-тай бичлэг юм.

"Youtube" дээр дээд амжилт тогтоосон энэхүү дууг Америк-Солонгос гаралтай 10 настай Хоп Сегойнэ хэмээх хүү дуулсан юм. Хэдийгээр хүүхдийн дуунд дарагдсан ч Despacito дуу одоогоор хамгийн олон лайк цуглуулсан мөн Youtube дээр таван тэрбум үзэлттэй болсон анхны дуу хэвээр байгаа юм.

Хамгийн анх 2010 онд дуучин Жастин Биберийн “Baby” дуу 425 сая үзэлттэй болж дээд амжилт тогтоож байсан бол удалгүй Өмнөд Солонгосын дуучин "PSY"-ийн “Gangnam Style” дуу 2012 оноос 2017 он хүртэл хамгийн их үзэлттэй дуугаар тодорч байжээ. Харин Чарли Пут, Виз Халифа нарын “See you again” дуу гарч ирж дээрх амжилтыг нь булаасан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж