Монгол Улсаас Вена хотод суух Элчин сайдын яамнаас тус хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийг гэрээс гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 20:00 цагийн орчимд Холбооны нийслэл Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болов. Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна гэжээ.
Буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулсан байна.
Холбоотой мэдээ