Одоо Ерөнхийлөгчийн зарлиг л үлдлээ | News.MN

Одоо Ерөнхийлөгчийн зарлиг л үлдлээ

Одоо Ерөнхийлөгчийн зарлиг л үлдлээ

Одоо Ерөнхийлөгчийн зарлиг л үлдлээ

Монгол бөхийн түүхэнд байгаагүй удаан үргэлжилсэн, эзэн нь тодорхой, баримт нотолгоотой допингийн хэрэг төгсгөлийн шатандаа орлоо. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр/2020.11.02/ хянан хэлэлцэж, түүний аварга цолыг хураахаар болсон нь бөх сонирхдын хувьд бас нэгэн дуулиан байв.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Э.Оюунболд жилийн өмнө шүүхэд өгсөн. Түүний шүүхэд хандах болсон шалтгаан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, мөн Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Бөх сонирхчдыг жил шахам талцуулсан уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх  2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ.

Харин захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” гэснийг “Нэг жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын хоёрдахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрх нь нээгдэж, Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолноосоо салах болж байна.

Болсон үйл явдлыг эргэн сануулахад, Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан. Мөн тэрбээр Б сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж, түүний шинжилгээний дээжийг сольсон гэж үзсэн юм.

Станазол төрлийн 5-10 мг бодис 10 хоног, мелдониум төрлийн 500-1000 мг бодис 4-6 долоо хоног, гидрохлортиазид төрлийн бодис 3.5 өдөр тус тус хүний биед хуримтлагдаж байж бүрэн ангижирдаг тухай drugs.com мэдээлжээ. 

Энэ асуудлаар Э.Оюунболд АТГ-д хандаж, түүний мөрөөр 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөхийн давхардлыг нь арилгавал 109 бөхийн шинжилгээний дээжийг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгасан. Энэхүү хяналт шалгалтын үндсэн дээр нийт допингийн шинжилгээнд бүдэрсэн 38 бөх бий гэж АТГ мэдэгдсэн юм. Гэвч өдийг хүртэл эдгээр бөхчүүдийн нэрс нууц хэвээр байна.

Харин Э.Оюунболдтой хамт допингийн хэрэгт холбогдсон улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, цолоо хураалгаж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулахаар болсон.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох болно. Э.Оюунболд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд:

  • Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар
  • Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн
  • Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж
  • Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх
  • Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан Н.Мустафа
  • Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном
  • Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар
  • Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж
  • Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн.

Хэрэвзээ Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга зарлига гаргаж, Э.Оюунболдын цолыг хураах зарлиг гаргавал:

  • Улсын начин Н.Мустафа чимэг
  • Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага
  • Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан
  • Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг
  • Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болно.

Ийнхүү бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилсэн маргаан гурван шатны шүүхээр дамжиж, эцэслэх дөхөж байна. Одоо зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгох үлдлээ.

Ирэх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор сүүлийн хоёр улсын их баяр наадамд допинг хэрэглэсэн бөхчүүд зодоглох болж байна. Одоогоор улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага ББат-Орших нарын хүртсэн цол, чимгийг хурааж, барилдах эрхийг нь 11 сараар хасах санал гаргаад байгаа аж. Хэрэв энэхүү санал дэмжигдвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон таван бөхийн дөрөв нь эргэн наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодоглох болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-03 66.181.161.78

obo avargiin tsoliig huraalaa dahiad batsuuri dopintoi tegehleer yanam be

Avatar

Зочин 2020-11-03 192.82.69.118

ОЮУНБОЛД АХИАД ХЭД ТҮРҮҮЛЭЭД.ДАРХАН АВАРГА БОЛЧИХНОО ХАРИН БАТСУУРЬ ИХ АСУУДАЛТАЙ ЭТГЭЭД ШҮҮ ҮНДЭСНИИ БӨХД УВСЫН МАФИ ҮНЭН ТОМ ЮМАА

Avatar

zochin 2020-11-03 202.21.98.10

erunhiilugch hun deed shuuhiin shiidweree dagah bailguidee daanchdee
herew ugui bol jinhene hudal shuuh zasaglal bolno ard tumnii dund

Avatar

Увсынхан Батсуурийна суудлыг дарах гэж маш их мөнгө хаяж, олон сэтгүүлч хөлсөлсөн гэсэн 2020-11-03 59.153.115.215

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баасандорж гэж УВСЫн нөхөр байгаа. энэ хүн бөхийн салбар хороо гэгч АВИЛГАД идэгдсэн гэгдээд байгаа газрыг толгойлдог. Энэ хүн ард түмнээ хэт доромилсон, басамжилсан шийдвэр гаргасан байна. 11 сараар хасна ч гэх шиг арай хэт доромжлол биш үү?? Хамраас ннь байнга цус гардаг Батсуурь байнга цуцаадаггүй допинг хэрэглэж түүнийгээ хурдан хөөдөг эм уудгийг бөхчүүд мэднэ. харин өнгөрсөн наадмаар ДОПИНГОО бүрэн гаргаж амжаагүй баригдсан нь үнэн

Avatar

Заагч 2020-11-03 202.179.31.251

Балай батсуурь допингдоод цолоо хураалгахгүй байхад Оюука харин ч үгүй шүү.

Avatar

Зочин 2020-11-03 202.126.90.112

Битгий х**

Avatar

Бөх 2020-11-03 103.57.94.130

Цолоо хураалгаад барилдаад 100 жилд түрүүлээд дээр үед тлм тэгш ойд түрүүлээд цол алгасаж авч бсан жишгээр нөхөөд л аваргаа дахиад авчихна биз

Avatar

Irgen 2020-11-03 103.212.117.46

Eldeveer bicheed yaahav dee, odoo ungursun kk

Avatar

хуульч 2020-11-03 88.125.80.192

төрийн наадам гэж нэрлэхээ болиёоо.. рад түмний наадам болгоё түрүүлсэн бөхөд дээлийн торго үзүүр бөхөд халуун сав өгч байя аа

Avatar

Иргэн 2020-11-03 202.9.46.175

Насаар нь барилдах эрхийг нь хасж байж до"г хэрэглэхээ болиндоо…Одоо бараг дийлэнх нь хэрэглээд байгаа юм бишүү???????

Avatar

Иргэн 2020-11-03 202.9.46.175

Ерөнхийлөгчөө= Дараа жил сонгуультой шүү….. Ийм маанаг юмтай бүү хутгалдаарай…..Массын байдлыг анзаараарай….

Avatar

С.Эрдэнэ 2020-11-03 124.158.76.91

Бөхийн асуудлыг төрийн хэмжээнд авч үзэхээ больцгооё!!! Спортын байгууллага нь л шийддэг байя ….

Avatar

Зочин 2020-11-03 66.181.183.177

Энэ малд ичих булчирхай гэж алгаа. Бөх нэртэй усан гүзээ махан толгойтнуудын зарим нь үнэхээр малаас ч дор сэтгэхүйтэй байх юм даа.

Avatar

Дүйнгэ царайтан 2020-11-03 202.179.27.100

Царайн дээр нь би ухаан муутай гээд биччихсэн байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-11-03 98.33.93.32

Бас ийм заваарсан юманд Ерөнхийлөгч зарлиг гаргадаг нь ч юу билээ…. Аль алиндаа таарсан таар шуудайнууд

Avatar

Зочин 2020-11-03 98.33.93.32

Одоо допингийн шинжилгээ хийж,дараа нь шүүхээр заваарж байхаар энэ жүжгээ болиод,допингийн шинжилгээ хийхээ зогсоовол таарна. Тэгээд яахав дээд зэргийн үнэтэй допинг шахуулсан бөхчүүд нь ард түмнээ баясган бие биенээ хэмх,няц шидээд л,дээд зэргийн допинг шахуулсан адуунууд нь ландын хурдтай шунгинаж ард түмнээ тоосоороо мялаагаад л наадаад байж дээ……

Avatar

Зочин 2020-11-03 202.126.90.42

Chi usan teneg

Avatar

Зочин 2020-11-03 202.179.21.228

Монгол наадам юм бол монгол хүмүүс барилдаж болно. Өвөр Монгол бас адил.уьс хүмүүс биш шүү

Avatar

ted 2020-11-03 139.5.219.224

харамсалтай юм. бүтэн жилийн хөдөлмөр

Avatar

Зочин 2020-11-03 139.5.219.224

shuuh unen zow shuusen gej bodoj bna…

Avatar

Зочин 2020-11-03 202.179.24.119

үнэхээр завааруулж байна одоо энэ чигээр нь жонхуудаад орхих эсэхийг 1 хүн л мэдэж дээ

Avatar

Иргэн 2020-11-03 66.181.182.243

Хаана байна тэр шударга ёс чинь бүгдийнх нь эрхийг 2 жилээр хас. Ингэж заваарвал шударга ёс яриад үлгэр шүү Хүрэлсүх сайдаа !!!

Avatar

Herken 2020-11-03 202.126.90.42

Hentiihnii tsag bolj baihad chi dugaar tat

Avatar

Иргэн 2020-11-03 202.9.46.175

Энэ нөхөр тун ухаан муутай нөхөр юм даа??? Энэнээс өөр Олон улсын итгэмжлэгдсэн лаборттой шүүхддэг тэгээд Монголын шүүх тэрийг нь хүчингүй болгож байдаг за больео Баагаы аварга юу бодож байна? За больдоогэж хэлдэггүй юм байхдаа??????Хэнтийн нэр гарч байгаа шүү???

Avatar

Хэрэглээгүй хүн өөр яахын?? 2020-11-03 59.153.115.215

Хэрэглээгүй юм чинь яахын???? Батсуурь шиг БАИНГА хэрэглэдэг биш шүү дээ. Хамраас ннь байнга цус гардаг Батсуурь байнга цуцаадаггүй допинг хэрэглэж түүнийгээ хурдан хөөдөг эм уудгийг бөхчүүд мэднэ. харин өнгөрсөн наадмаар ДОПИНГОО бүрэн гаргаж амжаагүй баригдсан нь үнэн.

Avatar

Зочин 2020-11-03 150.129.140.12

Дээд шүүх хүн төрөлхтний эсрэг шийдвэр гаргалаа. Шүүх дампуурсаны илрэл. Допингийн асуудлыг шүүх хэлэлцэхгүй шүү.

Avatar

АРДУУД 2020-11-03 192.82.73.65

Энэ бүх заваан найраа допинг мөнгө төгрөг залихай байдлаа арилгахгүй бол бах үзэх хүнгүй болно шүү

Avatar

ЗОЧИН 2020-11-03 202.179.26.157

Баянаа аваргаа БУХ барилдаан чинь сөнөлөө шүү. Халхууд барилдаанаа муухан аваад явна. Өвөх монгол барилдаан байна.

Avatar

ХАЛХ 2020-11-03 202.179.26.157

Увсынхан БУХ барилдаанаа хөгжүүлээч. Халх барилдаанд бүү оролц. Халх бөхийн, цахар бөхийн, өөлэд бөхийн БУХ ноололдоон гэж байжээ. Дөрвөдүүдээ БУХ барилдаанаа хөгжүүл. Та наргүй халхууд бид үндэсний бөхөө аваад явж чадна. БУХ барилдаан чинь сөнөлөө шүү дээ Баянаа аваргаа.

Avatar

2 deh udriin zochin. 2020-11-03 202.9.40.80

Хүн нэрээ, Тогс өдөө гэдэг байх аа.
Ичиж үхмээр юм аа. Улс орон даяаар нь хулхидаж хаячаад яаж эргээд барилдах гэдэг юм болоо. Үнэхээр хариуцлагагүй хувь хүн талаасаа.

Avatar

Сумын заан 2020-11-03 202.179.26.157

Оюунолдын сорицыг Х.Баянмөнх тэргүүтний хуйвалдаан сольчихов уу яав. Үзүүрт хүрээд Батсуурь индрээс бууж явахдаа телевизээр яагаад Үнэн ялна гэж мэдэгдсэн юм бэ? Тэр хоёрын барилдаанд маргаан гараагүй. Гэтэл ҮНЭН ЯЛНА гэсэн. Сорьц сольсноо хэлэв үү? Допинг хэрэглэсэн Оюунболд даваа бүртээ тэгэж их хөөрч дэвхэрч цовхрох уу? Допинг нь илрэх тэрхэн хооронд? Даян аварга Батсуурьт допинг гэх чимэг нэм. Увсынхан бух барилдаанаа усгачихаад одоо халх барилдааныг самарч байна.

Avatar

Зочин 2020-11-03 202.126.89.221

үхэр мал

Avatar

ЖАЛГА ДОВ ХУЦАГЧ 2020-11-03 202.179.26.147

Монгол бөх ингээд спорт биш болж мөхлийнхөө зам руу шуударлаа.

Avatar

мгл 2020-11-03 192.82.68.43

допинг хэрэглэчихээд,шуухиин авилгачидтай 2 жил хуйвалдан,монгол бохиин уламжлалыг уландаа гишгэсэн энэ новшииг х****л идэх болтугай!!!бохиин хэруул,байгаа байдал,тэргуулэгчидиинх нь очуухэн амбиц зэргииг хараад гутдаг болсоншдээ!даваагаа зарна,авилгалдана,нутгархана,ихэрхэнэ,биеэ тооцгооно,рекетенд монгоор очино,ядарсанг дээрэлхэнэ,бас болоогуй тор засагт санаархана!гутамшиг

Avatar

Davaa 2020-11-03 49.0.216.227

чи увсынх уу?

Avatar

Зочин 2020-11-03 202.126.90.21

Чи Хэнтийн тэнэгүүдийн нэгүү тэнэгүүд ихтэй газардаа

Avatar

Зочин 2020-11-03 202.126.90.42

Jargalthaani tenegvvd par paraaraa… gedeg bilvv ?

Avatar

Зочин 2020-11-03 124.158.64.55

Өмнө нь допинг хэрэглэж байсан бүх бөхчүүдээ шүүхэдцгээ. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хурааж болдог, харин барилдах эрхийг хасч болохгүй гэдэг шийдвэр, жишгийг манай дээд шүүх гаргалаа. Иймд допингоос болж, барилдах эрхээ хасуулсан бүх бөхчүүд тэр хугацааны нөхөн олговрыг нэхэмжилж авах бололцоог дээд шүүх тогтоолоо. Хохирсон гэж үзэж байгаа бөхчүүд урагшаа. 2018 онд азийн наадамалтан медалиаа хуруулгасан чөлөөтийн дэлхийн аварга Орхон мөн МУ-н дээд шүүхэд хандаж, алдаагаа цайруул.

Avatar

Зочин 2020-11-03 64.119.22.46

Олон улсын тэмцээн биш шүү. Монголын шоу бизнесийн дээд үзүүлбэр. Шагналын мөнгөнд дурлаж барилдаж байгаа болохоос ямар хэрэгтэй гэж ноцолдоно вэ? Түмэн олонд үзэх шоу чухал болохоос шагнал хамаагүй. Барилдах хүнд шагнал чухал болохоос биш эрэмбэ чухал бус. Шагналын мөнгөө багасгавал шунан шунан хор найруулан барилдах хүн ховор. Наадмын талбайд бөх үзэх гэж наадамчид ирдэг. Шоу бол шоу.

Avatar

зочин 2020-11-03 49.0.144.68

Энэ олон бөхөд Улсын цол, чимэг олгох нь зөв гэж үү?

Avatar

зочинг 2020-11-03 202.9.40.150

Одоо Ерөнхийлөгчийн зарлиг л үлдлээ …

гээд шүлсээ гоожуулаад байгаа байдал нь цаанаасаа энэ хүнийг алдар нэрийг гутаах, цолыг нь хураалгах зорилгоор зохион байгуулагттай хийгдсэн ажил гэдэг нь маш энгийн логикоор ойлгогдож байна.

Avatar

Зочин 2020-11-03 64.119.22.46

Наадам бол шоу бизнес. Монгол бөх бол спорт биш. Иймд цол авах алдах тийм ач холбогдолгүй. Түрүүлсэн бөхөө зүгээр аслан гээд мөнгөн шагнал байвал болоо бус уу. Эцсийн дүндээ мөнгө авах гэж барилдаж байгаа болохоос хэн нэгэнд таалагдах гэж барилдаагүй шүү. Оюунболдыг үзэхгүй гэж байгаа хүмүүс барилдах үед нь нүдээ таглаад суухгүй юу. Үндэсний бөх гэж монгол соёлын шоуг шүүхээр хэлэлцэж тэнэгтлээ. Мөнгө бөхийн шоуг хөдөлгөх хүч. Иймд элдэв эрэмбэлэлт хэрээс хэтэрлээ. Шагналын мөнгө багасгавал сайн

Avatar

Зочин 2020-11-03 64.119.24.116

Манай монголын нүүр царай, дампуу шүү нээрээ.

Avatar

УЛСЫН НААДМЫН ДОПИНГЧИН УВСЧУУДЫН ЭРИН ҮЕ 2020-11-03 192.82.64.208

2010-2020 ОНЫ УЛСЫН НААДАМД УВСЧУУД 6 ТҮРҮҮЛЖ, 4 ҮЗҮҮРЛЛЭЭ. ОЮУНБОЛДЫН ТҮРҮҮГ АВЧИХБАЛ УЛСАД ТҮРҮҮЛСЭН ТОО 8 БОЛЖ ЖИНХЭНЭ ДОПИНГЧИН Н.БАТСУУРЬ, П.БҮРЭНТӨГС НАР УЛСАД 3, 3 ТҮРҮҮЛСЭН БОЛЖ ДОПИНГЧУУД ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДОМОГТ ИХ АВАРГУУД БОЛОХ НЬ ДЭЭ !!!!!!!!!!!!!!!!!!! АТГ ОЮУНБОЛДЫН ХЭНЭГГҮЙ ЦАЙЛГАН ЗАНГ АШИГЛАЖ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ СОЛЬСОН ГЭДГИЙГ БАРИМТААР НОТЛООД БАЙХАД ШҮҮХ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭДЭГ. МОНГОЛ УЛСАД МААНЬ ШУДАРГА ЁС ДАМПУУЧИХЖДЭЭ! МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАД ХҮН ЮМ БИШҮҮ

Avatar

Зочин 2020-11-03 192.82.67.4

ГЭНЭН АВРАГА ГЭЖ БАЙДАГГҮЙ .

Avatar

Зочин 2020-11-03 202.179.24.223

БАТ-ЭРДЭНЭЭЭС ЭХЛЭЭД Л ДОФИНГ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН Ш ДЭЭ ХЭНТИЙН МАЛНУУД. ОЮУН-ЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ БАТ-ЭРДЭНЭ АРВИН БАНДААШ ГАНТУЛГА МОНРОУДЫН ХЭН БИЛЭЭ НЭГ БАЛАЙ с** ЭНЭ БҮГД ХЭНТИЙЧҮҮДИЙН НҮҮР ЦАРАЙ ҮНЭН ТӨРХ НЬ. АЙМАГ НЬ ХӨГЖИЛГҮЙ ХҮН АРД НЬ АРЧААГҮЙ ЗАЛХУУ ЯДУУ МӨРТЛӨӨ ИХ ЗАНТАЙ ХИЙ ХӨӨРСӨН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ХҮМҮҮС САНАГДСАН

Avatar

Зочин 2020-11-03 202.126.90.21

Мянга ярихаар үнэн болохуу

Avatar

Kk 2020-11-03 103.212.117.46

Arga yadaj suuhaar durem juramtaigaa evlertsgee, harin ch 2 jil teslee shuu dee

Avatar

Зочин 2020-11-03 64.119.23.75

Ерөнхийлөгчтэйгөө з а й л а а

Avatar

Зочин 2020-11-03 64.119.22.46

Наадам бол шоу бизнес юм. Бөх гэдэг спорт биш. Ийм зүйлийг шүүх шударга ёсоор оруулах шаардлагагүй. Түмэн олон үзээд баясаж байвал ерөнхийлөгч шагнал өгч хэдэн төгрөг өгөхийг сүйд болгох юу байна.

Avatar

Монгол ард 2020-11-03 66.181.169.116

Бөхчүүд булхай хийхдээ л аварга болж дээ. Монголчуудын яс чанарын, нийт монголчуудын байж байгаа царайны илрэл юм болов уу даа. Бөх үзэх гэсэн хүн зүгээр найруулсан шоу үздэг болж байгаа нь юутай гутамшиг…Гэхдээ жинхэнэ жудагтай бөхчүүд эрхбиш байгаа байлгүй дээ гэж найдна…Хөөрхий бидний монголчуудаа гэж…

Avatar

BOLD 2020-11-03 103.229.123.117

TURUULSEN BUHUU ERUNHIILUGCH "UZUURT ULDVEL ERUNHII SAID "4ULDVEL IH HURLIIN DARGA; DARAAGIINHIIN HOTIIN DARGA BOLGIE.

Avatar

Зочин 2020-11-03 202.21.108.4

Мустафа тэгвэл шинэ начин биш бүр илүү цолны байр төсвөөс авах боллоо доо.

Avatar

Цэрэнхүү 2020-11-03 203.98.76.100

:Допингийн асуудлыг шүүхээр шийддэггүй олон улсын тогтсон дүрэм, журам байдаг шиг санагдах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж