МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна | News.MN

МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна

МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна

МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна

Төрийн мөнгө, төсөв, татвар төлөгчдийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг төрд улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд шахаа хийж байсан бичигдээгүй ч бодит жишиг өнөөдөр ч бий. Гэнэтхэн л Г.Ёндон сайд хүүхдийнхээ төлбөрийг төлүүлсэн юм биш, Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын үед л баахан “но” илэрч байгаа ч юм биш.

Энэ бол зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө МАН дотооддоо “хэмнэлдэж” байгаа хэрэг.

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдийнхээ дотоод болон гадаадын сургуульд сургах сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн, УИХ-ын гишүүд туслахынхаа ТББ-аар дамжуулж  “мөнгө угааж” татвараас чөлөөлөгдсөн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” номынхоо хэвлэлийн 25 сая төгрөгийн зардлыг улсын үйлдвэрээр даалгасан гээд олон асуудал өрнөж байна. Мэдээж татвар төлж байгаа, ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа хүмүүс, ард түмэнд энэ бүхэн “аймар” зүйл. Бидний төлсөн татвар хэн нэгэн даргын хүүхдийнх нь сургалтын төлбөр, унаж буй автомашиных нь төлбөр, массажны сандал болж байгаад харамсч, халагламаар.

Яг үнэндээ энэ бүхэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд байсаар ирсэн. Г.Ёндон сайдын хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн нь төрийн өмчит компаниудын, төрд эрх барьж байгаа намын томилгоогоор очдог дарга нарын бодит түүх. Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, ярьдаг утасны төлбөрөө, унадаг машинаа шатахуунтай нь, төрийн албан хаагчийн цалинг хэд нугалсантай тэнцэх хэмжээний урамшуулал гэж өөрсдийгөө шагнадаг, дөрвөөс дээш сая төгрөгийн цалин авдаг гээд тэдний эдэлдэг эрх, ямбыг дурдаад дуусамгүй. Үнэндээ Г.Ёндон сайдын хүүхдийн сургалтын төлбөрийн баримт “Эрдэнэт” үйлдвэрийн Х.Бадамсүрэн захирлын “өмнөтгөл”.

“Эрдэнэт” үйлдвэрт улстөрчид болон тэдний хамаарал бүхий компаниуд бараа, эд материал шахдаг байдал анхнаасаа байсан гэхэд хилсдэхгүй. Шударга ёсыг сахиулагч Ц.Нямдорж сайд асан хүртэл хүүхдийнхээ компаниар дамжуулан тус үйлдвэрт шахаа хийж байсан, З.Энхболдын дүүгийн компани интернетийн үйлчилгээ үзүүлсэн гээд нэрлээд байвал дуусахгүй.  Энэ бол ганцхан жишээ бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр лүү шахаа хийгээгүй, улс төрийн  дарамт үзүүлээгүй улстөрч үлдээгүй гэхэд болно.

Холбоотой мэдээ

Баримт: “Эрдэнэт” үйлдвэр ба улстөрчдийн шахаа

Баримт: “Эрдэнэт” үйлдвэр ба улстөрчдийн шахаа

“Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад хэн хэзээ хаана яаж хэрэглэх нь тодорхойгүй хэдэн сая ширхэг бэлгэвч, үсний хавчаараас өгсүүлээд сэтэрхий тэвнэ хүртэл шахсан байдаг тухай ч баримтууд ил болж л явсан. Үнэндээ “Эрдэнэт” үйлдвэр  улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг, хяналтаа тогтоох гэж улайрдаг талбар гэхэд хилсдэхгүй.  Ийм л гинжин урвалаар сүүлийн 20 гаруй жил замнаж ирсэн. Хэрвээ шахаас бүхнийг ил болгож, шамшигдуулсан хөрөнгө бүхнийг илчилбэл  холбогдоогүй улстөрч цөөн үлдэж мэднэ. Төрийн мэдлийн  гэсэн нэрээр үнэндээ улстөрчид, эрх мэдэлтнүүд хяналтаа тогтоож,  эрх мэдлээр далайлган, дур зоргоороо аашилж ирсэн нь үнэн. Дан ганц Эрдэнэт үйлдвэр гэхгүй төрийн өмчит үйлдвэрүүд, төрийн өмчит нэртэй бүх компаниуд ийм л зарчмаар ажиллаж ирсэн. Ямартай л төрийн өмчит компаниуд дээр улсын төсвийг хэд нугалах хэмжээний 32 их наядын хөрөнгө эргэлдэж, олсон орлого гэхээсээ илүү алдагдал, өр зээлтэй 70 гаруй төрийн өмчит компаниуд байх жишээтэй.

Сонгуульд ялсан нам нь Эрдэнэтэд, төрийн өмчит компаниудад хяналтаа тогтоодог, ялагдсан нь ээлжээ хүлээдэг бичигдээгүй зарчимтай. Ялагдсан нам нь сөрөг хүчин хийхээсээ илүү, ээлжээ хүлээдэг. Гэхдээ яг өнөөдрийн бидэнд ил болсон энэ баримтууд гарч ирж байгаа нь сайшаалтай. Цаашид ухвал хүрээний булайг дэлгээд дуусамгүй.

Гэхдээ эрх баригчид хуулийн зорилгыг, ард түмний хандлагыг буруу тийш нь өрж байна. Энэ бүх ил болсон баримт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан Шилэн дансны гэх алдартай хуулийн гавьяа болохоос МАН-ын утсан хүүхэлдэй, Б.Цогтгэрэлийн гавьяа биш юм шүү.  Тэгээд ч МАН-ынхан Б.Цогтгэрэлийг албан тушаал, эрх мэдэлдээ хүрэх зорилгоо болгож байгаа болохоос ард түмний төлөө, татвар төлөгчдийн мөнгийг харамласандаа лав биш байх. Үгүй бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН, Б.Цогтгэрэлтэйгээ хамт дугарахгүй, шилэн дансаа хөтлөөд,бурууд хатуу хандахгүй яасан юм бэ.

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг өнгөрсөн есдүгээр сард ажлаас нь чөлөөлөх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан. Гэвч тэгсгээд намжсан нь Х.Бадамсүрэнг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үлдээх улс төрийн тохиролцоонд хүрснийх байсан. Гэвч МАН дотор, У.Хүрэлсүхийн "шагнаагүй", албан тушаалгүй, бүр сонгуульд ч нэр дэвшүүлээгүй үлдсэн гомдогсод ийн "Эрдэнэт" үйлдвэр лүү ноцож эхлэв. Инэгхдээ тэд эрх мэдэлд хүрэх замаа ард түмэнд таалагдах жүжиг болгон хувиргав. Мэдээж ийм их "но"-той, шахаатай, массажны сандал авдаг нь ганц Х.Бадамсүрэн ч биш бүх л төрийн өмчит компани, үйлдвэрийн дарга нарын үнэн төрх юм шүү. Эрх мэдэл, албан тушаалын биш юм бол яг одооноос ашиггүй, өр төлбөрт баригдсан төрийн өмчит компаниудынхаа бүх шилэн дансыг ухаарай, МАН-ынхаан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-03 202.126.88.216

ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БУС ЗАРДАЛЫН ТОДОРХОЙ ЖУРАМ БАЙДАГ БИЗДЭЭ.ТҮҮНЭЭС ГАЖУУ ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ АЖИЛЛАЖ БОЛНОДОО.. ХАНГАЛТТАЙ ЦАЛИНТАЙ ДАРГА НАР ИХ ОРЛОГО ОРУУЛСАН ГЭЖ ЯЛАРХААД ЯАХАВДЭЭ . БОЛОХГҮЙ БОЛ БОЛЬЧИХГҮЙЮҮ.

Avatar

Зочин 2020-11-03 64.119.18.133

АН-ын хоорондоо хэмлэлцэх улс оронд ямар гай тарьсан юм тэд эрх бариагүй шийдвэр гаргаагүй 5 жил болж байна харин МАН-ын хор уршгийг өнгөрсөн 4 жил амсаж хохирчихоод дахиад сонгоод байдаг малнууд Монголд гай тарьж байна тэд үхэж далд орсоны дараа Монгол улс тэсч үлдвэл хөгжнө үгүй бол Хятадын муж болно гэж мэд үхэрмонголчуудаа

Avatar

Зочин 2020-11-03 43.242.243.101

Би та нарын өмнөөс төрийн үйл ажиллагаанд оролцож эх орныхоо төлөө зүтгэгэ гэж гэж сарын өмнө амалж сонгогдчихоод … ичиж хиьлар

Avatar

сонгогч 2020-11-03 192.82.67.161

Д.Сумъяабазар сонгогчдоо "нулимж" арай идүүртэй УБ хотын засаг дарга боллоо. Оронд нь дахин "сонгууль" зарлах огт хэрэггүй. Тухайн тойрогт Д.Сумъяабазарын дараа орсон УИХ-ын сонгуулиар өөрийн хөтөлбөрөө сонгогчиддоо танилцуулсан "нэр дэвшигч"-ийг сонгох нь "шударга". Гэтэл "дахин сонгууль" зарлах гээд байгаа нөхөд далимдуулж төсвийн мөнгө "идэх" гээд байгааг юу гэж ойлгох вэ? Өмнөх "бандаш" Гантулгын хэргийн үед ч ингэж л шийдэх байсан. Гэтэл Хэнтийд 284 сая төгрөгөөр дахин сонгууль зарлах гээд

Avatar

АРД 2020-11-03 202.9.46.139

МАН АН ЯГ АДИЛХАН НЭГ ТЭРЭГНИЙ ХОС ДУГУЙ ӨӨР ХЭЛЭХ ҮГ БАЙХГҮЙ НҮҮРЭНДЭЭ БАГ ЗҮҮСЭН ЛУЙВАРЧИД

Avatar

Хүмүүсийн сэтгэгдэл 2020-11-03 192.82.71.19

АН -ынхантай харьцуулахад ч бага хэмлэлцлэг хүмшшс дээ!
Өөрсдөа гаднаас нь гранат хаячихаад зөрчилдөхийг нь харж баясдаг хохлон сүйтгэгчид бол улсыг минь залгисан ардчилагчид шүү дээ!
Ийм хүмүүс үр хүүхдийнхээ өмнө асар их үйлийн зр үлдээж хорлож байгаагаа мэддэггүй нь харамсмаар байдаг. Удам муутай хүний үр зовж явдаг тавилантай байдаг юм!

Avatar

МАН-ын улыг долоож бөгсийг үнсэгчдэд 2020-11-03 202.126.88.133

ман-даа хэл наад үгээ

Avatar

л 2020-11-03 202.126.89.215

хэдхэн нөхдүүд албан тушаалаа өгөлцөж авалцах гэж хар массд өчүүхэн өгөөш хаяхад л яг төлөвлөснөөр нь шуугиад орилолдоод сүйд одоо тэгсгээд хэдэн томилгоо хийгдээд бүх юм таг болно хар массаараа тоглож чадаж байгааншүү

Avatar

ишшш 2020-11-03 66.181.186.138

ишш чимэг минь тэгээд бүгд тэгдэг гээд л байж байг уу

Avatar

зочин 2020-11-03 115.65.47.30

Агентлагийн дарга, байгууллагын дарга захирлаар 10-20 жил ажилласан, 60-аас дээш настай ахмадуудыг ажлаас нь хурдан чөлөөлж, мэдлэг чадвартай, харилцааны өндөр соёлтой, гадаад хэл эзэмшсэн залуучуудыг МАН, ЕС, ЗГ дэмжиж томилоосой, залуучуудад боломж олгоосой.

Avatar

Зочин 2020-11-03 43.228.131.45

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай солиоч ээ?? Тендерийн асуудал, боловсон хүчний асуудлаас авахуулаад Төрд маш чухал, олон сайн өөрчлөлт гарна шүү дээ?? Одоогийн энэ байдлаар явж болохгүй шүү дээ?? Заавал өөрчлөх хэрэгтэй???

Avatar

Зочин 2020-11-03 43.228.131.45

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай солиоч ээ?? Тендерийн асуудал, боловсон хүчний асуудлаас авахуулаад Төрд маш чухал, олон сайн өөрчлөлт гарна шүү дээ?? Одоогийн энэ байдлаар явж болохгүй шүү дээ?? Заавал өөрчлөх хэрэгтэй????

Avatar

Зочин 2020-11-03 43.228.131.45

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай солиоч ээ?? Тендерийн асуудалаас авахуулаад Төрд маш ашигтай өөрчлөлт гарна шүү дээ?? Заавал өөрчлөх хэрэгтэй????

Avatar

уншигч 2020-11-03 66.181.169.116

суудлыг нт эзлэх хүнээ л онилдог юм байна. ухаад байвал цэвэр үлдэх хүн байна уу. энэ тухай ярих бичих хүн гэж алгаа.

Avatar

уншигч 2020-11-03 66.181.169.116

яг үнэнийг бичжээ. энэ бадамсүрэн чинь харин их ашигтай сайн ажилласан юм биш үү. гэтэл хөрөнгө мөнгө горилсон нэг тэнэг нь оронд нь очих гээд хөгийн хогын юм хийж байх шиг. одоо энэ балиар хор найруулдаг ажлаа ядаж багасгаж болдоггүй юм уу. арай дэндэж байна. хор а\найруулж тавьсан шигээ яг тэгж буулгах гээд дайрах юм. муухай гэхэд ч багадмаар үзэгдэл нийгэмд газар авчээ

Avatar

Зочин 2020-11-03 103.11.192.34

санхүүгийн хяналтаар мэргэшсэн хүмүүс шилэн данс байтгуай мэдэж байгаа даанч хэлэхгүй юм даа

Avatar

Зочин 2020-11-03 66.181.189.41

Энэ олон эдийн засагч хуульчдын дунд шилэн дансны судалгаа уралдаан тогтмол зохиож байя. Төрийн унаагаар ажилд ирж очдог авхуулдаг хачин зангаа боль. Ард түмэн алхаад автрбусдаад л ажилд явдаг, тэгш байж, Меркель шиг нийтийн байранд бусадтайгаа амьдарч чадах нь төрд очдог шинэ жишиг тогтоох нь зөв

Avatar

Зочин 2020-11-03 119.40.98.177

Ганц Эрдэнэт ч биш том жижиг олон ТӨҮГ-уудын дансаар ахуй хангамжтай холбоотой их хэмжээний мөнгө урсаж л байгаа. Аймгийн ус сувгийн аж ахуйгаар л гэхэд урсаж л байгаа. Хувь хүн төдийггүй эрх барьж буй намын санхүүжилт ч эндээс гарч байгааг үгүйсгэх аргагүй.

Avatar

зочин 2020-11-03 64.119.18.56

албан тушаалтан болох юмсан хувиараа аж ахуй эрхлэх гэж зовсоноос олсон хэдэн төгрөгөө авлигад ч хамаагүй өгөөд нам дагаад даргын цүнх барьж байгаад нэг газрын дарга болгож өгөөч бурхан минь гуйж байна ээ Аллах Будда Исүс мин ээ

Avatar

Зочин 2020-11-03 124.158.68.118

tavilan yumdaa darluulj bhdaa taarsan orkuudaaa kokinieeeeeeeeeeeeeee

Avatar

1206 2020-11-03 64.119.27.86

Бүр Шо, Дорлигоо Нарын үеэс л загалмайлуулсан газар доо. Түүнээс биш сүүлийн 20 жил гэж тэднийг өмөөрч үл болно.

Avatar

Баян-Өндөрийн хүү 2020-11-03 64.119.27.86

Эрдэнэт үйлдвэрийн шахааны бизнес нь бүр Отгонбилэг, Дорлигжаваас эхлэлтэй биш үү. Бүр тэр үеэс хэн хэн юу нийлүүлж байсан, одоо хэн хэн юу нийлүүлж буйг Шилэн дансаараа дэлгээч тэгвэл илүү үнэмшилтэй. 20 жил гэхээр дээрхи 2 эрхмийг салгаж яриад байна. Энэ 2-г салгаж яривал утгагүй л дээ, загалсайлсан эцгээ ад үзсэн хэрэг болно

Avatar

Зочин 2020-11-03 203.217.139.240

ялж байж ИДЭХ эрх үүсдэг бус уу? хэдэн төгрөг өгч саналаа худалдчихаад ГОНШИГНОХ юун 100 жил идэх азтай нам

Avatar

Огцор 2020-11-03 66.181.161.45

Зөв хүнээ тавиад байгаач эрүүл мэндийн сайд эмээ санаа зоволгүй авна гэсэн хаана бн тийм хачин юмнууд сайд байхдаа яахав дээ яасан албан тушаалд дуртай юм

Avatar

Зочин 2020-11-03 66.181.161.102

Шилэн цогоо маань цор ганцаараа ийм зүйл хийхгүй л дээ, ерөнхий сайд хурлын дарга, хэрэг эрхлэхийн сайд нарын аль нэгнээс л шууд заавартайгаар хийж байгаа ажил, бие биенээ байранд нь байлгах, дарамт үзүүлэх, гар хөлийг нь таслах ажиллагаа, гэхдээ яахав дундаас нь ард түмэн уурлаж бухимдах шалтгаан гарч л байна.

Avatar

Баяр 2020-11-03 103.57.94.32

Ө.Энхтүвшингийн шахааны Б.Билгүүн гэгч Стандарт,хэмжилзүйн газрыг сүйрүүлж байна цаана чинь Шилэн Цогоо шинжилж өгөх хэрэгтэй байна

Avatar

Onom 2020-11-03 66.181.161.24

Ингэж хэлээд нэмэргүй байнаа. Одоо яамаар ч юм.

Avatar

Зочин 2020-11-03 150.129.140.163

Бэртэгчин, ү****ц зантай монголчууд та нар СБ талбай дээрээ 100000 цуглаад тэмцэж чадахгүй байж юун эх орон газар шороо гэж нохой шиг улин хуцалдана вэ. тэмцэж чаддаг ард түмэн цэцэглэн хөгждөгийг со улсаас эхлэн харуулж бна.

Avatar

Зочин 2020-11-03 64.119.19.110

ЖДҮ-чид яагаад чимээгүй болчихов оо? Л.Энхболд дараагийн ял авах хүн гэсэн яасан бэ? АТГ ажлаа хийгээч!!!

Avatar

Зочин 2020-11-03 192.82.65.88

МАН иргэдийн амыг халамжийн мөнгөөр таглаж, ажилгүй, боловсролгүй ангайж хэвтүүлээд ажил хийх хүн олдохгүй гэдэг нэрээр ар хударгаар нь хятадуудыг үй олноор нь оруулж ирж, том ордууд, үйлдвэрийн газруудыг өөрсдийн дураар цөлмөж дураараа дургиж баайна. Буян Жагаагийн хэлснээрс өгсөн мөнгийг нь 4 жил тэврээд дуугүй л хэвтэх үү. Үүнийг хэн зогсоох вэ? Монголын ард түмэн ийм дорой байх гэж….

Avatar

Дэндэж бн 2020-11-03 66.181.187.159

Ийм ёс зүйгүй байдалд орж иргэдийг бухимдуулсан бол зүгээр зайгаа тавиад л яваад өг

Avatar

mgl 2020-11-03 202.179.11.230

Mongoliin bukh uls turchid ukhej dald orog.

Avatar

zochin 2020-11-03 103.57.95.143

Шилэн данёны хуулийг гаргаагүй бол хэн хэрэгжүүлэх вэ дээ, овоо босгох нь сухал. Элбэгээ мандтугай. Хүрэлсүхийн ахын Эрдэнэтийн шахаанууд илэрч эхлээд хэцүү бнаа

Avatar

Amar 2020-11-03 124.158.67.99

Шилэн дансны хууль гаргах нь бус биелүүлэх нь чухал.Иймээс АН бус Шилэн Цогоо сайн байна гэсэн үг.

Avatar

Amar 2020-11-03 124.158.67.99

Хөөе.Цахиагийн Элбэгновш өөрөөсөө бусдад зориулж Шилэн дансны хууль батлуулж өөрөө яаж идэж уусан нь удахгүй шүүхийн шийдвэрээр тодорхой болно.АН гэх Авилгачдын байж байгаа үнэн нүүр царай энэ.Дөнгөж төрсөн өлгийтэй хүүхдийг хүртэл 25 саяын өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжсан бүх дарга нар шоронд явах болно.За.

Avatar

Хариулт 2020-11-03 103.229.120.183

2016 онд урьдах өртэйгээ нийлээд 1хүнд 15сая төгрөгний өр байсан .2020 онд 1 хүнд ноогдох өр 30 сая болчихжээ.Статитикийн мэдээ, банкны сайт руу чаддаг бол ороод хар.Юун 26 сая вэ Чи өөрийнхөө авсан өрөө дээр нь нэмчихсэн юм биш үү

Avatar

МАН-хан төрийн албан тушаалыг худалдан зарсаар байгаа нь үнэн. 2020-11-03 64.119.25.133

Энэ бол зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө МАН дотооддоо “хэмнэлдэж” байгаа хэрэг.

Ганцхан Миеэгийн үед төрийн албан тушаалыг зкраагүй. Хүрэлсүхийн үед төрийн албан тушаалыг зарсаар байна.

Avatar

зочин 2020-11-03 66.181.161.72

АН нам л унхиагүй байна да . Цогтгэрэл ухаж болоод байхад АН яагаад ухахгүй байнаа ? .

Avatar

зочин 2020-11-03 66.181.161.72

ТАВАН ТОЛГОЙ ч алж өгч байгаа даа !! ..

Avatar

Зочин 2020-11-03 192.82.72.196

Яг зов бух торийн комрани дансыг шалгаа зарим нь бур хотолоогуй тийм данс ч байхгуй байна шуу дээ ороод харахаар нээгдээгуй бна

Avatar

САНГИЙН САЙДАД 2020-11-03 202.179.25.248

ТӨСӨВТ МӨН Ч ИХ НӨӨЦ БАЙДЫМ БАЙЖ ДЭЭ. ХҮРЭЛБААТАРАА. БИДНИЙГ Л БАГА ТАТВАР ТӨЛДӨГ УЧРААС УЛС ОРОН ӨРӨНД ОРООД БАЙНА УХААНЫ ЮМ ГОНГИНООД БАЙСАН.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-03 103.26.195.127

Шилэн данс гэдэг нь үнэн хэрэг дээрээ шилний цаанаас чихэр долоолгохыг хэлж буй..

Avatar

Зочин 2020-11-03 202.21.108.40

Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байхад чих зөөлөн ямар хүн тавихыг цөмөөрөө харж л байя. Жинхэнэ хулгайч томилогдоно гэхэд эргэлзэх зүйлгүй. Харин маш гоё маск зүүж өгөхөө Хүрэлсүх андахгүй.

Avatar

зочин 2020-11-03 203.91.118.150

Гаргаж ирж байгаа нь сайн бна шүү дээ,,, Одоо энэ төрлийн луйвар эрс багасна шүү дээ
Хүрэсүхийн засгийн газар болж байна шүү,,,

Avatar

Буяа 2020-11-03 202.131.241.134

Элбэгдоржийн санаачилж батлуулсан хуулийн хэрэгжилтэнд хяналт тавихгүй байгаа энэ олон ТББ, Хэвлэл мэдээллийнхэн, иргэд бид өөрсдөө бас нилэн их буруутай, Тэр Цогтгэнрэлд ганцхан харагддаг шилэн данс биш шүү дээ

Avatar

??? 2020-11-03 66.181.169.116

Бичсэн сэтгэгдэл яагаад алга болчихоод байна аа?

Avatar

Шударга ард 2020-11-03 66.181.169.116

Гадаадын, хөндлөнгийн хууль хяналтын байгууллагаар энэ Бадамжунай болон төрийн өмчит компаниудын удирдлагыг шалгуулах юмсан. Бузрыг Монголоос шахан зайлуулах юмсан…Хүүхний б**с базах дуртай, архичин л***р Үндсэн хуулийн цэцэд заларч, их гарын луйварчид төрийн байгууллагуудын толгой дээр гараад хэвтчихсэн байдлаас салахгүй бол Монгол Улс сүйрэх нь байна шүү, Ард түмээн! Хүрэлсүхийг дорвитой юм хийнэ гэж хүлээж байтал Ёндон мэтийн луйварчдыг танихгүй Засгийн газарт оруулчихсан байгаа нь …хачин

Avatar

Зочин 2020-11-03 103.229.123.117

DARAAGIIN ERDENETIIN DARGA HERLEN,

Avatar

зочин 2020-11-03 192.82.65.120

Тийм шүү, гол нь хэнийг юуг барьж унах вэ?

Avatar

Иргэн 2020-11-03 64.119.26.226

Төрийн өмөмчит компаниудыг сайн шалгавал маш их маапаан гарна шүү

Avatar

зочин 2020-11-03 202.21.104.2

ШИЛЭН ДАНСНУУДАА Л ИЛ БОЛГОЧИХ! УГААС ИЙМ ЮМ БАЙДАГ, ДИЙЛДЭХГҮЙ БАЙГААГ МЭДЭЭД ЭБЭ ЕӨРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ САНААЧИЛСАН ШҮҮ ДЭЭ. БАС ШААРДЛАГАГҮЙ ОЛОН ЖУРАМ ДҮРМЭЭР ХҮНД СУРТАЛ БИЙ БОЛГОЖ АВИЛГЫН ХӨРС БҮРДҮҮЛЖ БАЙГААГ ШҮҮМЖИЛЖ БИЕИЙН ХЭЛЭМЖЭЭР ЖУРМУУДЫГ УРЖ ХҮРТЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙСАН. ЭНЭ БҮХЭН ЭБЭ ӨӨРӨӨ ЯМАРШУУ ХҮН БЭ ГЭДГИЙГ ХАРУУЛНА. ЕР НЬ БОЛ ТЭР ЗӨВ ХҮН. ГЭХДЭЭ ОДОО ЗӨВИЙГ БУРУУ, ЦАГААНЫГ ХАР БОЛГОДОГ ҮЕ. ЦАГ ХУГАЦАА БҮГДИЙГ ХАРУУЛНА БИЗЭЭ. АРД ТҮМНИЙГ ЯДУУ БАЙЛГАЖ ТАРХИ УГААДАГ

Avatar

Зочин 2020-11-03 66.181.161.38

Зөв бичээчээ

Avatar

Үнэн 2020-11-03 202.72.247.58

Чухам үнэнийг цөөн үгээр бичиж ээ

Avatar

Ч 2020-11-03 202.126.89.211

АН -ын нөхдүүд 1990 онд дарга нарын тусгай хангамжийг устгах зорилготой ардчилалыг бий болгон гэж гарч ирсэн. Одоо бүгд тэрбумтангууд болоод олигархууд

Avatar

Зочин 2020-11-03 64.119.18.133

Андуурч чи хари МАН-ынхан бүгд олигархууд болсон гэж мэд мангуу минь. МАН 26 жилийг дангаараа барьсан гайхуулах гавьяа нь хаана байгаа юм

Avatar

судлаач иргэн 2020-11-03 202.9.46.163

МОГОЙН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ ГЭЖ НЭГ САЙХАН ХЭНИЙ ӨМЧ ТОДОРХОЙГҮЙ ГИШҮҮН ДАВААСҮРЭН ГИЙН КАРМААНД ОРЛОГО НЬ ОРДОГ УУРХАЙ БАЙНА ШҮҮ ЭНД ЯМАРЧ БАЙСАН ТӨРИЙН ЭЗЭШИЛ БАЙХ ЁСТОЙ МАШ ТОМ ОРД ШҮҮДЭЭ ЦЦАШИД ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОЖ ТӨР БОЛООД ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХУВЬЦААНЫ НООГДОЛОО АВДАГ БАЙХ ЁСТОЙ ЭНЭ АСУУДЛААР АТГ ШАЛГАЖ ИРГЭДЭД МЭДЭЭЛХИЙГ ШААРДАЖ БАЙНА

Avatar

Hvbsgvl dalai 2020-11-03 202.9.46.5

Dabaasvren bolhetsvvl hvndee niseh 4 dvgeer tsahikgaan stantsad songuuld vvrtvv vilchilsen olon hvniig hvbsgvlvvs abaachij shahsan tom lhulgaichdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж