Элчин сайдуудын томилгоо ба горилогчид | News.MN

Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Манай улсаас 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна.  Үүнээс энэ онд хугацаа нь дуусч, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа бөгөөд нийтдээ 20 Элчин сайдын асуудлыг энэ ондоо багтаан УИХ-д оруулна гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр /2020.11.02/мэдээллээ. Түүнчлэн ирэх 2021 онд 10 гаруй Элчин сайдын хугацаа нь дуусгавар болох аж. 2017 онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн. Ингэснээр 2017 оноос хойш томилогдсон Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусгавар болно гэсэн үг.

Гадаад харилцааны сайдын хувьд анхны томилгоо нь болох Элчин сайдаар хэн хэнийг явуулах уу гэдгээ Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард 11 орны Элчин сайдын нэрийг Засгийн газраас дэмжиж, Ерөнхийлөгчид танилцуулсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн гэх хоёр хүнийг нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжээгүй учир Ерөнхийлөгч Засгийн газраас оруулсан Элчин сайд нарыг томилохгүй байхаар шийдсэн нь нэгэнт тодорхой болсон.

Тодруулбал, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий өндөр настай гэж, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй хэмээн шалтаглан дэмжээгүй. Үүнээс үүдэн ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайдуудын томилгоо өнөөдрийг хүртэл гацав.

Ийн өмнөх парламент дамжиж гацсан 11 Элчин сайдаас гадна нэмж 10 Элчин сайдын нэрийг оруулж ирэхээр болж байна.

Элчин сайдад мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь Элчин сайдаар томилогддог гэсэн шүүмжлэл ч үнэний ортой. Тодорхой хэмжээнд нас,  мэдлэг, зүрх сэтгэл нь тогтсон хүн л энэ албанд очих ёстойг ахмад дипломатууд хэлдэг. Гэмт хэрэгт нэр холбогдсон эсвэл арын хаалганы нөхдүүд энэ салбар руу дайрсаар байвал гадаад харилцааны салбар мөхөхөд хүрнэ. Нэг ёсны гадаад харилцааны салбар бол хуйвалдаад, тохиролцоод явдаг газар биш. Элчин сайд хүн  томилогдсон  улс-Монгол Улс хоёрын дундах эдийн засаг, бизнесийн гүүр байх ёстой гэсэн  зарчмыг барих учиртай.

Өмнөх томилгоонуудаас харахад хэдийгээр салбарын сайд нь мэргэжлийн хүнээ томилох гэж зүтгүүлдэг ч Засгийн газар,  Ерөнхийлөгч гэсэн хоёр субъектын оролцоо хамгийн өндөр. Энэ хоёр хоорондоо  тохирч байж Элчин сайдын томилгоо хийгддэг.

Одоогоор улс төрийн тохироо хэдийнээ хийгдэж,  Элчин сайдад явах нь тодорхой болсон эрхэм бол УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин. Тэрбээр Францад Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар явна.

Ө.ЭНХТҮВШИНИЙ НАМТАР: 

Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989-1990 онд МАХН-ынТөв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2005 онд МАХН-ыннарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
  • 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн
  • 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006-2008 онд УИХ-ын гишүүн
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос УИХ-ын гишүүн
  • 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • Англи, Орос хэлтэй.

Өмнөх парламентын үед Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг Засгийн газраас дэмжсэн. Б.Батцэцэгийн хувьд өмнөх дөрвөн жилд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.

Намдаа томоохон хандивлагч гэгддэг Б.Батцэцэгийн хувьд одоогоор улс төрийн албан тушаалд очоогүй байгаа ч Элчин сайдад санаархсан хэвээр.

Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг нь Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн. Англи, орос хэлтэй. Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажилласан байна.

ЗАСГИЙН ГАЗРААС НЭР ДЭВШҮҮЛСЭН Ч УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЛГҮЙ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАРЫН ЖАГСААЛТ:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
  4. Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
  7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/
  9. Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг,
  10. Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  11. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газраас дэмжсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-03 172.58.143.91

Enhtuvshin tetgevertee garaa odoo bolno chaddag meddeg zaluust zai tavij bolomj olgo !

Avatar

Зочин 2020-11-03 64.119.17.1

Энхтүвшин гуай өөрөө ухамсар, жудаг заагаад татгалзвал зүгээр байхаа. Танаас бусад хүмүүс алба хаших төрд ажиллах эрхтэй биздээ. Та чинь тэтгэвэрийэ нас тань нэгэнт болсон биздээ…🥵🥵🥵

Avatar

Зочин 2020-11-03 94.134.88.17

Манай элчин сайдын яамныхан өөрсдийн ажил үүргээ ухамсарлаагүй зан авир гаргах нь элбэг. Харь оронд монгол улсынхаа иргэдийг төлөөлөн суудаг атлаа, тэднийгээ ямар нэг асуудлаар элчин сайдын яаманд хандахад үл ойшоосон байдлаар харьцана. Дээрээс нь харьцааны боловсролын үнэр ч байхгүй гэр бүлийнхээ хүмүүсийг ажилд чихнэ. Элчин сайдын гэргий нар нэр, байр сууриа ашиглаж байгаа газартаа улсаа сурталчлах, мөн хоёр улсын харьцаанд нөлөөлөх сайн үйлсийн ажлуудыг санаачлах үүргээ умартсан хүмүүс .

Avatar

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ САЙДАД 2020-11-03 202.179.25.248

УЛС ОРОН ДАЯР НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЧИХ. ТЭР НЬ ШУЛУУХАН. САЙХАН САЙХАН ХЭЛТЭЙ УСТАЙ , САЙХАН МЭРГЭЖИЛ МЭДЛЭГТЭЙ ЗАЛУУЧУУД МАШ ИХ БАЙНА ШД. ТЭД ГАРААД Л ИРНЭ. ЗААЖ ЗУРААД СУРГААД МЭРГЭШҮҮЛЭЭД ӨӨД НЬ ТАТААД АВЧААЧ ДЭЭ… ГАДААД ХЭРГИЙН САЙД МИНЬ. ЯВЦУУРААД Л ДОРОО ЭРГЭЭД БАЙХЫН. ТАНАЙ ЯАМ. САЙХАН АЖИЛ БОЛНО САЙХАН Ч ЖИШИГ БОЛНО.

Avatar

Жамц 2020-11-03 192.82.69.18

ЭНХТҮВШИН ЭНЭ УЛСЫН ТӨЛӨӨ САЙН, МУУ БҮХ ЮМАНД Л ЯВСАН ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖИЖ ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГӨ ЭДСЭН ГЭЖ Л ДУУЛДААГҮЙ ЮМ. НЭР ЦЭВЭР ХҮН….

Avatar

Зочин 2020-11-03 172.58.143.91

Huugee shahaj said bolgoo bizdee odoo boliochdee

Avatar

Зочин 2020-11-03 122.201.22.85

энхтүвшин одоо болих хэрэгтэй. улсад насаар хэрэг хийсэн шүү

Avatar

Зочин 2020-11-03 202.126.89.70

Энэ Б.Батцэцэг хүүхэнд сонгуулийн саналын хуудсыг өөрийнхөө компаниар хэвлүүлсэн гэсэн.МАН-аас нэр дэвшигчдийн нэрийг хэвлэсэн юм шиг будсан саналын хуудаснууд гарч ирсэн .Энэ авгайг сайн шалгах хэрэгтэй.Тэгээд ч англи хэлэнд хир сайн нь тодорхой бус. Манай дарга сайд нарын сурч төгссөн Холландын Маастрихтын их сургууль нэртэй хэдхэн сарын дамжааг ер нь дээд боловсрол олгодог гэж үзэхэд хэцүү.

Avatar

Зочин 2020-11-03 202.9.40.150

Enhtuvshin ulsaas yu idsen ve terii ni helchih huniig gujirdej bolohgui ner tsever hun gej bodoj bitgii ataarhaad baitsgaa ulsad hiidegee hiij yavaa hun ta nar etseg ehee zunug hugshin gej heldegu teneg ardchilagchid ve

Avatar

Зочин 2020-11-03 202.9.40.150

Enhtuvshin 60 tai 70 hureegui . Ajliin turshlagagui zaluuchuud yavbal ulsaa tuluulj elchin said hiij chadahu mashin unaj ehner huuhdee daguulj delguur heseed beg bol uls hot damjin zugaalaad yu ch hiihgui bizde.

Avatar

Alban haagch 2020-11-03 203.169.48.56

Гадаад оронд өвдөж зовоод мөнгө төгрөгний хүнд асуудалтай тулгаран ядарч, уйлж яваа иргэдийнхээ өмнүүр иргэн Золбоог авчирч дэд сайд болгож чадаж байгаа "зэрлэг өвгөн" улсаа тийм сайхан төлөөлж, гадаадад байгаа иргэдээ энэрч хайрлаж чадах уу.

Avatar

ЗОЧИН 2020-11-03 64.119.18.56

ЭНХТҮВШИН ЧИНЬ 70 ДӨХӨЖ БАЙХ НАСТАЙ БОЛОВУУ, ИЙМ ЗӨНӨГ ӨВГӨН АВИЛГАЧДЫГ ЯВУУЛАХААР МАНАЙХААС ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ТЭР ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ЭХ БУЛГААС ХУМСЛАЖ ИРЭХ ЧАДВАРТАЙ ТИЙМ ЗАЛУУСЫГ ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.

Avatar

Zochin 2020-11-03 202.21.124.131

Монгол улс хүний нөөцийн хомсдолтой юм уу. Дандаа далийрсан хүмүүс байхын болих хэрэгтэй шүү дээ

Avatar

зочин 2020-11-03 202.179.24.46

Энхтүвшин одоо болно. Хүнд хэмжээ бий.Болсон

Avatar

bat 2020-11-03 192.82.65.182

elchin saiduud baihgui baival ulsad ogt hohirolgui,harin ch ih heregtei yum bna.ene olon gahainuud tomilogdolgui gatsahad heden sar yamarch asuudalgui saihan chih amar baiulaa.hariltsaa holboo ondor hogjson onoo ued tiim olon gahainuudiig end tend suulgaj tejeeh hereggui.gadaad yaaman deer heden hun suuj baihad hangalttai.

Avatar

ЗОЧИН 2020-11-03 202.131.233.190

ӨВГӨН, АВИЛГАЧ ЭНХТҮВШИН ОДОО БОЛНО ОО, ХҮҮГЭЭ ДЭД САЙД БОЛГОСОНОО ТАЙЛБАРЛАЧИХ,, ГАДААДАД ТӨРИЙН САНГИЙН ТЭТГЭЛЭГЭЭР СУРСАН ХҮҮХДИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ЭХЛЭЭД ТӨЛЧИХ, НАРНЫ ЗАМ ДАХЬ ТҮГЖРЭЛИЙН ГАЙ "ӨГӨӨМӨР" ГЭХ АВТЫН ЗАХАА ХААЧИХ, АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ ӨГЧИХ, ХЭДЭН НАСТАЙГАА ХЭЛЧИХ, ТЭГЭЭД ЭЛЧИНД САНААРХ.

Avatar

Зочин 2020-11-03 192.82.67.130

Enhtuvshin huugee ded said bolohod medeegui gej yarij b.san odoo elchin bolohoo medeegui huutsulduj b.gaa gesen uu. Ichij amidaraach shimegchee

Avatar

Зочин 2020-11-03 172.58.143.91

Yagshdee yaridag mori ve kkk

Avatar

Зочин 2020-11-03 203.217.139.240

Энхтөвшин Коммунист намын дээд төгссөн намын түүхч. Ичмээр боловсролтой юм даа.

Avatar

Зочин 2020-11-03 83.20.231.208

Harh battseceg huviin biznes hiiz suusan deer biz dee bolovsrol nimgen songuuliar ard tumen chamaig tanisan biz dee

Avatar

Зочин 2020-11-03 2.206.111.223

Элчин сайдын яам гэж ичиж үхмээр газар байдаг юмдаа. Бүгд мэдэж бгаа шүү дээ яаж авилгажиж, долигнож, ИХ-ын гишүүдэд хөлөө хугалах гэж үйлчилдэг, ховны үүр болсон газардаа. Авгай хүүхэд нь хов ярьж гадаадад ядарч яваа хэдэн Монголоо үзэн ядаж, янз бүрээр хавчин шахаж, ялгаварлан гадуурхах үзэл нэвт шингэсэн архидалтын орон байсан. Дээх нь үед юм л бол хүнийг хөөнө тууна гэж айлгадаг аяга цайгаа ч авч ууж чадахгүй дандаа хүнээр цайныхаа мөнгийг төлүүлж, дээрээс нь долигнуулах дуртай.

Avatar

Зочин 2020-11-03 203.217.139.240

нөгөөл30 гэр бүл гэдэг шиг мэдлэг чадвартай Монголчуудаа гэсэн шилдэгүүдийг яагаад явуулж болдоггүй Намарсан нөхдүүд вэ Элбэгээг Хятадад гэх мэтээр

Avatar

Зочин 2020-11-03 64.119.18.63

хоосон толгойтой оркуудаас айж төр томилго хийнэ гэж юу байдаг юм. Хар масс юм болгоныг гутааж бдаг юм. Ц.Цэнгэл, Энхтүвшин, Батцэцэг нар бүгд эх орноо гадаадад төлөөлөх чадвартай, мундаг хүмүүс

Avatar

Zochin 2020-11-03 139.5.218.181

Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг ГЭНЭЭ. ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТЭН ТАГНУУЛЧ ШОРОНД ОРСОН НӨХРИЙН БАЗ. ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ НӨХӨР БИШ ҮҮ? ҮГҮЙ БАЛГҮЙ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-11-03 172.58.143.91

Arai arai

Avatar

Зочин 2020-11-03 202.126.90.116

төрийг хувааж эзэгнэцгээх юмдаа …хэдий болтол үргэлжлээд ном журмандаа орно доо.. уг нь ийм хүмүүсийг шагнах маягаар биш тэр орны хбгжлөөс хумслах чадвартай нэгнийг томилбол…

Avatar

зочин 2020-11-03 66.181.181.175

хувийн байдал, ажил хэрэгч чанар туршлагаараа хүний мөс чанараараа Энх түвшин элчин сайдад яг тохирно. Уг нь АНУ гээд томоохон оронд суувал их чадвартай шзүү дээ. Сая короногийн үед мундаг байсан шүү

Avatar

Alban haagch 2020-11-03 203.169.48.56

Золбоог авчрахдаа л мундагаа харуулсан байх, өөр хэлж мэдэхгүй л байна. Энд зөвшилцөх ч яахав, очсон хойно нь эргүүлээд аваад ирж болдог гэдгийг /ИБӨИНВУ С.Баяр/ санаж байгаа байлгүй дээ. Биднийг дарлаад сууж байдаг үе өнгөрч байгаа шүү, гэж Энхтүвшин гуайд дамжуулаарай.

Avatar

Зочин 2020-11-03 103.111.68.3

хөвсгөлчүүдийн нэрийг шавартай хутгасан идэж ууж шантаажилхаас өөр юу ч мэддэггүй ийм муусайн гөлөгнүүдийг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Avatar

ZOchin 2020-11-03 202.131.225.197

Ene Enkhtuvshin zunuud baigaam bishuu!!! Eldev hereg ene teriig n shalgaad ehelheer uvchtei bolchihdog alban tushaal deer ochih bolhoor hamgiin turuund guij yavdag zuv zunumuur bn shuuu!!!!

Avatar

Зочин 2020-11-03 124.158.97.64

Баянхонгорт Батцэцэгийг Жэнкогийн захиалгаар ялагдуулсан гэсэн. Энэ үнэн гэж ярьдаг.

Avatar

Зочин 2020-11-03 98.253.30.34

Enkhtuvshin bid 2 iin angli hel gej ymar nohion b**s bdgiin kkk.

Avatar

Зочин 2020-11-03 202.126.89.88

цэнглишээр ярина

Avatar

MERGEJILIIN XUN XEREGTEI 2020-11-03 65.26.70.49

MERGEJILIINX NI SURGUULIIG TUGSSUN, TURSHLAGATAI, BAGADAA 20-S DEESH JIL SALVARTAA AJILLASAN, XELNII UNDUR CHADVARTAI, XVN TAVIX XEREGTEI SHUU DEE. IX XURLIIN GISHUUN BAISAN, TETGEVERIIN SHAL XEREGGUI NUXDIIG SHAGNAL, NUTAG DOV, SHAGNAL MAYAGAAR YAVUULDAGAA BOLIMOOOR YUM. ENE NERS DOTOR MERGEJILIINX NI XUN XEDXEN BAINA. BOLIOSOI….

Avatar

ИРГЭН 2020-11-03 43.228.131.24

За энэ 60 гарсан өвгөн одоо больчихож болдоггүй юм байх даа. Яасан ч санаа зовдоггүй юм

Avatar

Зочин 2020-11-03 64.119.18.63

АНУ-д дандаа 70-80 насны хооронд төр барьж байна. Хоосон толгойгоо бүү гайхуул. ном унш. ажил хий! Ухаан бодлоо эрүүлжүүл. Хүн нэг л амьдардаг хорвоо. Адилхан байж нэгнийгээ битгий гутаан доромжилж бай. Сайн явахгүй шүү!!!!!

Avatar

Зочин 2020-11-03 202.126.89.6

Монголчууд өөрсдөө наад захын аж амьдрал; зан суртахууны соёл боловсролгүй; ёс суртахууны ялзралд орсон ; хууль дүрмээ мөрдөггүй байж өөрсдийнхөө гараар байгуулсан Төр засгаа харааж үзэн яддагаа болиосой….

Avatar

иргэн 2020-11-03 202.131.227.82

нас бол зүгээр л тоо. Хамгийн гол нь мэргэжлийн дипломатч, ажлын туршлагатай хүн л хэрэгтэй байх. Тэрнээс биш элчин сайд гэдэг албан тушаал шагнал биш байх.

Avatar

arai 2020-11-03 202.126.89.243

Enkhtuvshind yamar ortei be mongoliin ard tumen

Avatar

Зочин 2020-11-03 202.126.89.221

Энэ 2 өвгөн насаараа хийсэн зүйлгүй үр хүүхдүүдтэйгэн төрийг шимэгчилж амьдарсан одоо зайлвал яг таарах гээд байна.МАН.ын бүлэг,удирдах зөвлөл гэсэн намын хэдхэн гарууд мэргэжлийн шиыдвэр гаргах нь маш буруу.

Avatar

Иргэн 2020-11-03 183.177.98.42

Австралиас Чулуунхүүг татах болоогүй юу

Avatar

zochin 2020-11-03 202.126.89.57

Arhidaad mansuuraad l suuj naidag hun, yunii elchin said mntai teneg mahan tolgoituudaa tatmaar yum daa

Avatar

Эд нар тонилцгоо 2020-11-03 64.119.25.133

Монгол төрийг цэвэрлэ. Чадахгүй бол тонилцгоо.

Монголын төр гэрээслэлээр заавал өв залгамжилдаг хувийн компнаи биш !!!

Avatar

Зочин 2020-11-03 103.57.92.73

Элчин сайдаар томилоход нэр дэвшиж байгаа хүмүүсд илүү өндөр шалгуур тавиад ам өчиг авсан гэрээ байгуул тэгээд ард түмний өмнө амлалт ав эд нар очоод ард түмэндээ үйлчлэхгүй улсын нэрийг шороотой хутгаж байна тэр өмнө албан тушаал хашиж баысанмэнхтүвшин болд нарыг битгий явуул ялангуяа энхтүвшин балаарна

Avatar

ЗАСАГТХАН 2020-11-03 27.123.214.2

Пикда одоо энэ заваан юмнуудаасаа салаачээ насаараа үнэгүй амьдрах ёстой юмуу

Avatar

Зочин 2020-11-03 64.119.19.110

Зөнөг өвгөн Ө.Энхтүвшинд Монгол улс өргүй биз дээ, тэтгэвэртээ сууж өвөөгийн ажлаа хий, залуучуудад боломж олго.

Avatar

irgen 2020-11-03 202.131.225.150

HAHAH UUR HUMUUS BDAGGUI YUM UU ? ENE MAN D CHINE

Avatar

Зочин 2020-11-03 103.111.68.3

ENE DEER HUULI DUREM TSENZUR GEJ BAIHGUIEE. ALALTSAH NI ARGGUI.

Avatar

Зочин 2020-11-03 192.82.71.132

Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр нь яс булаацалдсан ноход шиг!!! Дэлхийн шившиг юмаа!!! Өмнөөс ичиж үхмээр!!! Нүүр байтугай б**с улаймаар юм!!!

Avatar

ККК_... 2020-11-03 202.179.25.248

ГУРВАН ЭЛЧИН ТОМИЛЖ БАРАХГҮЙ ЖИЛ ХЭРЭЛДЭЭД З ГЕНЕРАЛ ОРЖ ИРЭЭД , 2 ГЕНЕРАЛ ТОМИЛООД ДУУССАН САНАГДАХЫН. 30 ЭЛЧИНД САЙД ТОМИЛЖ БАРАХ УУ …

Avatar

bbSB 2020-11-03 202.9.40.122

ENE SHAR OVGON ODOO XANGALTTAI ZAILJ UZ

Avatar

Зочин 2020-11-03 202.21.108.40

,ЛУ.Болдыг Хойд Солонгост явуул. Ноён Ким түүнийг пуужиндаа хүлж байгаад аль нэг тийшээ нисгэхдээ тун их баярлах байх.

Avatar

Зочин 2020-11-03 103.57.94.32

За бурхан минь Ө.Энхтүвшин гэдэг шуналтай авилгач цаашаа шүү. Энэ яасан ханаж цаддаггүй луйварчин бэ??? Хүүгээ дэд сайд болгосон. Маш олон хүнээс хахуул авч төрийн албыг зарсан Одоо болоо юм биш үү???

Avatar

Зочин 2020-11-03 202.72.245.125

энэ Цэнгэл гуай, Багабанди гуай, Энхтүвшин гуай нар улсаас тдэж ханаагүй юм уу. Одоо энэ бас Л.Болд чинь 2021 онд тэтгэврийн нас нь болж л байгаа юм бна ш дээ. Миний сайхан Монгол эх оронд минь эднээс өөр үнэнч, боловсролтой эх орноо гэсэн хүмүүс байдаггүй юм уу

Avatar

Зочин 2020-11-03 103.57.95.193

Ene Battsetseg gedeg avgai chini harin saihan s*****g garuu daa. Hollandad hedhen sar suraad l Oros,Angli heltei boldog genee ?! Ha ha ha Dotooddoo deed surguuli tugsuud gadaad hel surdaggvi yum.
Gadaad hel surna gedeg tiim amarhan yum bish, chi zovlongii ni vneheer medehgvi bolohoor zorigtoi shaajiinaa. Chamtai neg orosoor yariad vzeh yumsan. Yneheer orosoor Sain oilgoj baival chamaig Genkod helj baigaad yavuulaad ugumz ! Za yu….he he he

Avatar

Иргэн Амгалант 2020-11-03 192.82.72.231

Улс төрийн үхдэлүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж