АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуультай өдөр/2020.11.3/-ийн орой ялалтаа тэмдэглэхээр төлөвлөж байгаа талаараа эргэн тойрныхондоо ярьжээ. Түүнтэй ойрхон ажилладаг гурван ч эх сурвалж нэрээ нууцлан дээрх мэдээлэл үнэн болохыг баталсан байна. Хэдийгээр Трампын ялах эсэх нь одоогийн байдлаар тодорхой болоогүй ч тэрбээр төлөвлөгөөгөө заавал хэрэгжүүлэх гэнэ.
Үндэсний сэтгүүлийн сэтгүүлч Жош Краушаарын үзэж байгаагаар сонгуулийн үр дүнг урьдчилан тааварлах аргагүй болж Трамп Пенсилвани тэргүүтэй өмнөд нутгийн хэд хэдэн мужуудад тэргүүлж магадгүй болоод байгаа аж. Мөн түүнээс гадна хэд хэдэн ажиглагч Трампыг Пенсилвани мужид ялалт байгуулж магадгүй хэмээн таамаглаж байна. Гэхдээ шуудангаар санал өгч буй хүмүүсийн санал эцсийн үр дүнг яаж ч эргүүлж магадгүй юм.
Трамптай өрсөлдөж буй Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден хэрвээ умард Каролина, Жеоржиа, Флорида, Аризона мужуудын аль нэгд нь л ялж чадвал Трампыг ялах боломжтой болно хэмээн Краушаар дүгнэжээ. Харин Трампын хувьд дээрх дөрвөөс гадна Айова, Техас, Охайо мужуудад тэргүүлж байж суудалдаа үлдэж чадах эсэх нь баталгаажих юм.
Эх сурвалж: THE WEEK
Холбоотой мэдээ