Оросын хойд туйл хавийн үндэсний цөөнхийн хүүхдүүд сурч боловсрохын тулд заавал хот суурин газарт очиж суралцах хэрэгтэй болдог. Амьдарч байгаа газраасаа сургуульдаа очихын тулд нэгээс хоёр тээврийн хэрэгсэл дамжих хэрэг гарах тохиолдол цөөнгүй байдаг ажээ. Тиймээс амьдралын боломж тааруу өрхийн хүүхдүүдийн унааны зардлыг нийгмийн халамжийн хүрээнд төрөөс дааж байна хэмээн Хабаровскийн хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Амьдарч байгаа газраасаа сургууль хүртэл явсан тээврийн зардлаа хүүхдүүд жилдээ нэг удаа улсаас буцаан авах ажээ. Тээврийн аль ч хэрэгслээр зорчиж болох бөгөөд гагцхүү сургууль нь Хабаровск муждаа байх ёстой юм.
Мөн суралцаг хүүхэд бүрт жилдээ нэг удаа 3000 рублийн буцалтгүй тусламж олгох юм.
2020 оны эхний есөн сарын байдлаар 15 хүүхэд унааны зардал авсан бол 38 хүүхдэд 115600 рублийн буцалтгүй тусламж олгосон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ