Москвад метроны үнэ буулгах туршилт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Москвад метроны үнэ буулгах туршилт эхэлжээ

Москвад метроны үнэ буулгах туршилт эхэлжээ

Метрогоор зорчих тарифыг 50% бууруулах туршилтыг Моксва хотын метроны хоёр чиглэлд Даваа гаригаас /2020.11.02/ эхлүүлсэн байна.

Москва хотын захирагч Сергей Собяниний мэдэгдсэнээр Таганско-Краснопресненский болон Некрасовский гэсэн хоёр чиглэлийн шугаманд туршилтыг эхлүүлжээ. Энэ хоёр чиглэлийн аль буудлаас ажлын өдрүүдэд өглөө нээгдэхээс буюу 05.20 цагаас 7.15 хүртэл, орой 20.45-аас 21.15 цагийн хооронд аль ч буудлаас суусан зорчигчдод тарифын хөнгөлөлт үзүүлэх юм.

Туршилтыг ирэх 2021 оны долдугаар сарын 2- хүртэл үргэлжлүүлнэ. Турүилтын зорилго ид ачааллын үеийн зорчигчдын урсгалыг бууруулахад оршиж байгаа бөгөөд Орост анх удаа ийм туршилт хийж байна.

Тарифыг ийнхүү тал хувиар хөнгөлснөөр ажлын өдрүүдэд нэг зорчигч нэг удаадаа 22 рублиэр зорчих юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж