ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206-р цахим хуралдаанд УИХ-ын гишүүд оролцож байна | News.MN

ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206-р цахим хуралдаанд УИХ-ын гишүүд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206-р цахим хуралдаанд УИХ-ын гишүүд оролцож байна

ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206-р цахим хуралдаанд УИХ-ын гишүүд оролцож байна

Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан өчигдөр (2020.11.01) Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг хуралдаанаар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх хорооны хоёр гишүүнийг шинээр сонгох, Удирдах зөвлөлийн 205 дугаар хуралдааны тайланг батлах, Парламентчдын Хүний эрхийн хорооны илтгэлийг сонсох, ОУПХ-ны 2021 оны ажлын хөтөлбөрийг батлах зэрэг бусад асуудлыг хэлэлцэх юм.

ОУП-ын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ч.Ундрам нар оролцож байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 онд сонгогдсон юм.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, 179 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн парламентын хамгийн том байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Балиар хөгийн зальтай Саранчимэг гишүүн. 2020-11-02 66.181.161.12

Саранчимэг гишүүн тэр нөхөр Мөнхбаатараа нисэх буудлаас зайлуулж холдуулж өгөөрэй.

Avatar

Балиар хөгийн зальтай Саранчимэг гишүүн. 2020-11-02 66.181.161.12

Энэ муухай зальтай балиар авгай Саранчимэг гишүүнийг хараад дургүй зэвүү хоёр зэрэг хүрээд байдаг юм.

Avatar

Зочин 2020-11-02 94.134.88.17

Саранчимэг гишүүн хүний эрхийн хамгааллын тухай ярина гэхээр хөх инээд хүрэх юм. Өөрийнхөө болоод өөрийн ах дүүсийн эрхээс цааш хэтэрч ярихгүй сэтгэлгээтэй ядуу тархитан гэдгээ өнгөрсөн жилүүдэд харуулсан.

Avatar

өөө 2020-11-02 66.181.168.157

юм 2 талтай гэж корона гараад төсвийн мөнгөөр гадаад явж үрэх нь овоо багаслаа болдог л юм байна.

Avatar

Zochin 2020-11-02 202.70.34.70

Саранчимэг гишүүн маань асуудлыг сайн ойлгож байгаа байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж