Тайландын хаан Маха Важиралонгкорн “Хааны гэр бүл ард иргэддээ бүгдийг нь ялгалгүй хайрладаг. Босогчид, жагсагчид хаант засаглалыг буруушааж байгаа ч Тайланд бол харилцан ойлголцдог улс юм шүү” хэмээн өчигдөр/2020.11.1/ анх удаа ард иргэдтэйгээ шууд харьцахдаа хэлжээ.
Харин бослого хөдөлгөөний зарим тэргүүлэгчид түүний хэлснийг “Ердөө үг төдий” хэмээн тодорхойлж байгаа гэнэ.
Хаант засгийн газрыг огцруулах ард түмний эсэргүүцэл эхэлснээс хойш анх удаа хэдэн мянган шар цамцтай рояалистуудын хамт гудамжаар алхаж, телевизийн тавьсан асуултуудад хариулжээ. Сурвалжлагч түүнээс ард түмэндээ юу гэж хэлмээр байгааг асуухад хаан “Хааны гэр бүл бүх ард түмэндээ яг адилхан хайртай” хэмээж, ард түмэнтэйгээ ойлголцох бодол байгаа эсэх талаар асуултад “Тайланд бол харилцан ойлголцдог орон шүү дээ” хэмээн хариулжээ.
Харин хөдөлгөөний тэргүүн 21 настай Жутатип Сирихан Reuters агентлагт “Хааны хэлсэн үг надад ердөө үг төдий мэт л санагдлаа. Харилцан ойлголцох гэдэг бол бодит байдлаас дэндүү хол үг. Үнэн хэрэг дээрээ Засгийн газар биднийг дарамталж, хүч хэрэглэж, хуулийн нэрийг барин барьж хорьж байна” хэмээн хэлжээ.
Засгийн газрын зүгээс Ерөнхий сайд Прают Чаночаг огцруулах, Үндсэн хуулийг өөрчлөх зэргийг шаардаж буй ард иргэдэд одоог хүртэл тоймтой албан ёсны хариу өгөөгүй байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2020-11-02 130.253.28.9
BOOLTOI
/*-*/ 2020-11-02 49.0.212.165
Энэ мунагийг дүүжлэх хэрэгтэй
/*-*/ 2020-11-02 49.0.212.165
Энэ мунагийг дүүжил
малаа 2020-11-02 192.82.71.149
тайландын газар нутаг ард иргэд бүгд тайландын хаан түүний гэр бүлийн өмч хөрөнгө юм ш дээ үхэрүүдээ
Onom 2020-11-02 103.80.210.159
Шатахгүй шүү. Хувьдаа газартай.
Зочин 2020-11-02 192.82.74.111
Мэхлэж жүжиглэж байгаа юм. Ард түмэндээ биш тойрон хүрээлэгчид, б ө г с долоогчиддоо л хайртай. Хаа газрын ялзарсан нохойнууд адилхан. Ийм ноходын "хайр"-аар ч ер нь яах юм. Үйлс болдоггүй, үгэн хайртайгаа тонилог цаашаа…
Зочин 2020-11-02 203.91.112.133
Цалин авдаг зөвлөхүүд нь л зааж өгөхгүй юу, бөөн заль. ийм хаанаар яадгийн
Zochin 2020-11-02 67.81.184.102
Nutagtaa amidardaggui khaan hereggui,zailuul
Dayan delhiid b.gaa buh khaanchlal,khatanchlal ustah bolson