Тайландын хаан Маха Важиралонгкорн “Хааны гэр бүл ард иргэддээ бүгдийг нь ялгалгүй хайрладаг. Босогчид, жагсагчид хаант засаглалыг буруушааж байгаа ч Тайланд бол харилцан ойлголцдог улс юм шүү” хэмээн өчигдөр/2020.11.1/ анх удаа ард иргэдтэйгээ шууд харьцахдаа хэлжээ.
Харин бослого хөдөлгөөний зарим тэргүүлэгчид түүний хэлснийг “Ердөө үг төдий” хэмээн тодорхойлж байгаа гэнэ.
Хаант засгийн газрыг огцруулах ард түмний эсэргүүцэл эхэлснээс хойш анх удаа хэдэн мянган шар цамцтай рояалистуудын хамт гудамжаар алхаж, телевизийн тавьсан асуултуудад хариулжээ. Сурвалжлагч түүнээс ард түмэндээ юу гэж хэлмээр байгааг асуухад хаан “Хааны гэр бүл бүх ард түмэндээ яг адилхан хайртай” хэмээж, ард түмэнтэйгээ ойлголцох бодол байгаа эсэх талаар асуултад “Тайланд бол харилцан ойлголцдог орон шүү дээ” хэмээн хариулжээ.
Харин хөдөлгөөний тэргүүн 21 настай Жутатип Сирихан Reuters агентлагт “Хааны хэлсэн үг надад ердөө үг төдий мэт л санагдлаа. Харилцан ойлголцох гэдэг бол бодит байдлаас дэндүү хол үг. Үнэн хэрэг дээрээ Засгийн газар биднийг дарамталж, хүч хэрэглэж, хуулийн нэрийг барин барьж хорьж байна” хэмээн хэлжээ.
Засгийн газрын зүгээс Ерөнхий сайд Прают Чаночаг огцруулах, Үндсэн хуулийг өөрчлөх зэргийг шаардаж буй ард иргэдэд одоог хүртэл тоймтой албан ёсны хариу өгөөгүй байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ