Турк: Нурангид 65 цаг дарагдсан гурван настай охиныг аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Турк: Нурангид 65 цаг дарагдсан гурван настай охиныг аварчээ

Турк: Нурангид 65 цаг дарагдсан гурван настай охиныг аварчээ

Туркийн баруун нутгийн Измир муж Эгейн тэнгис орчимд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар, нас барагсдын тоо 81 болж, 900 гаруй хүн бэртэж гэмтжээ. Барилгын нурангин дороос хүмүүсийг аврах, цогцоснуудыг гаргах ажиллагаа үргэлжилсээр байна.

Аврагчид нурангид дарагдсан 70 настай эрэгтэйг амьдаар нь олж, эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр 34 цагийн турш нурангин дор байсан гэнэ. Мөн 65 цагийн турш нурангид дарагдсан гурван настай охиныг эсэн мэнд гарган авсныг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Туркийн гурав дахь том Измир, Грекийн Самосын арлуудын ойролцоо баасан гаригийг орой долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20 гаруй барилга байшин нурж, сүйдсэн билээ. Газар хөдлөлтийн чичиргээ Туркийн баруун хэсэг, Истанбул хот, Грекийн нийслэл Афин хотод хүртэл мэдрэгджээ. Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог Турк, Грек улсууд нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж