Энэтхэгийн умард Уттар Прадеш мужийн иргэн Лайек Хан үл таних хоёр эрэгтэйгээс “Аладдины шидэт дэнлүү”-г 93 мянган ам.доллар буюу долоон сая орчим рупигээр худалдан авчээ. Лаейк Хан нь эмч бөгөөд зальт этгээдүүд түүнд үзүүлэхээр ирэхдээ дэнлүүг жинхэнэ шидэт дэнлүү хэмээн итгүүлсэн байна.
Мужийн цагдаагийн алба залилагчдыг өнгөрсөн долоо хоногт олж баривчилжээ.
Залиглагчид Лаейк эмчид үзүүлэхээр ирэхдээ нэг нь дэнлүүн дотроос гарч ирсэн бирд болж жүжиглэж, эд баялаг, аз жаргал авчирдаг хэмээн итгүүлсэн гэнэ. Мөн дэнлүүг зарах байтугай гар хүрч болохгүй эд хэмээн үнэрхсээр долоон сая рупигээр эмчид зарсан байна. Гэмт хэрэгтнүүд өөр хүмүүсийг ч мөн дээрх аргаар залилсан байх магадлалтай хэмээн шалгаж байгаа гэж мужийн цагдаагийн алба мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ