Тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа жүжигчин Д.Оюунтуул өнөөдөр /2020.11.02/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр 2001 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Их сургуулиа төгсөөд Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн үүсгэн байгуулсан хамтлагт ажиллаж байгаад хошин урлагийн “Шинэ үе” продакшнаар овоглох болсон байна.
Авьяаслаг бүсгүй анх “Овжин охид” уран сайхны киноны Мишээлийн дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавьсан гэдэг. Одоо жүжигчин Д.Оюунтуул “Шинэ үе” продакшны жүжигчин төдийгүй тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож буй билээ. Түүнийг найз нөхөд, ойр дотныхон нь “Алаг нүдэн” хэмээн дууддаг аж.
Арван жилийн сургуулийн сурагч байхаасаа урлаг, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан тэрбээр шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд хүртэл тоглодог байжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ