АН-ын бүлэг УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардана гэв | News.MN

АН-ын бүлэг УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардана гэв

АН-ын бүлэг УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардана гэв

АН-ын бүлэг УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардана гэв

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр /202011.02/дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн багц төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслүүд, Үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсчээ.

Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.

Мөн  АН-ын бүлэг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ " Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно" гэв.

2012-2016 онд Шилэн дансны тухай хуулийг АН олонх байхдаа баталсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөн батлуулсан уг хуулиар Монгол Улсын төрийн болон улсын төсөвт аж ахуйн нэгжүүдийн таван сая төгрөгөөс дээш гүйлгээний мэдээллийг ил тавих үүрэгтэй болсон. Энэ мэдээллийг ямар ч иргэн харах боломжтой ч  зарим  төрийн байгуулллага мөрдөхгүй байгааг ч АН-ын онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-02 202.126.90.93

ТӨҮГазаруудад үйл ажиллагааны зардалыг нь хянаад ирэхээр ашигтай ажиллаад эхэлнэдээ

Avatar

Amar 2020-11-02 124.158.67.99

АН буюу Авилгачдын Нам албан тушаалаа ашиглаж мөнгө авахыг шүүмжилдэг л юм байна.

Avatar

Jondong Oroldoh hereggiu 2020-11-02 80.92.245.24

Bidon Ganbaa buruu huneeree l orolůdood baina daa.
tegj baij ooriigoo uhuulj nudnii bulai boloh ni

Avatar

Ard tumen 2020-11-02 67.81.184.102

Toluul,horongiig huraaj,shorond!
Bas toriin buh baiguullaguudiin hulgaich nariig shalga

Avatar

/*-*/ 2020-11-02 49.0.212.165

100 хувь зөв

Avatar

Irgen 2020-11-02 70.181.124.42

Turuun alban tushaaltnuudad avilga.es zyil zarchil gargahaa turiin albanaas shuud heldeg huuli sanaachlaachee.turd ajillah hyn mundane bish dee.AN yrgelj shudarga esnii tuluu tergyylegch baisan.MAN hooson syrjignehees uur ajil alga baina

Avatar

Irgen 2020-11-02 70.181.124.42

Alban tushaaltniig avilga.es zyil zarchim gargasan tohioldold turiin albanaas shuud chuluuldug huuli sanaachlaarai.ard olon demjinee.MAN hudlaa yarih ne dendnee
.

Avatar

Irgen 2020-11-02 70.181.124.42

Demjij baina.turiin undur albanii neg hynd es zyi aldsan hench baisan shiitgeliig hatuu noogduuli turiin albanaas zailuulah jishig togtooh heregtei.AN sain jisheeg cag yrgelj gargaj irsen.amijilt.

Avatar

Зүч 2020-11-02 202.55.188.45

Сөрөг хүчиний үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй.Ёндонг огцортол тэмцээрэй

Avatar

Зочин 2020-11-02 192.82.73.204

Зөв.

Avatar

титэм үг это барохло 2020-11-02 66.181.161.122

багабандиин хэрэггүй титэм номын мтэйшахаа хүрэлсүхиин ждү жаргалант махыг шалгаачээ

Avatar

Lol 2020-11-02 202.126.90.121

Ануусын л******д бүгд зайл

Avatar

Зочин 2020-11-02 66.181.161.122

Zuv ogtsroh said mun shuu

Avatar

Зочин 2020-11-02 192.82.76.3

Тавьж буй шаардлага зөв нь зөв шүү. Д.Ганбат л тавьж байгаа болохоос биш

Avatar

Зочин 2020-11-02 192.82.73.204

Ганбат яасын новшол

Avatar

Ард 2020-11-02 202.126.90.78

Ёндонгоор оролдоод хэрэггүй. Тэр бол төрийн сайд хүн шүү. Ардын нам, Ардын засаг мандтугай.

Avatar

болдоо 2020-11-02 202.126.90.84

далдаак аа мөрөөрөө далдганаарай ….

Avatar

Зочин 2020-11-02 202.9.40.34

АН-ынхны ганц хийж чаддаг ажил нь засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх, сайдуудыг нь огцруулах, жагсаал цуглаан хийх эдгээр юм.өөр бусдад улс оронд хэрэгтэй юм сэдэж байгаач ээ

Avatar

Зочин 2020-11-02 202.179.27.190

Тэгээд төрийн мөнгөөр хүүдгэнэх зөв юмуу?

Avatar

Зочин 2020-11-02 202.179.27.190

Хэрэгтэй л юм сэдэж байна шт.

Avatar

Zochin 2020-11-02 192.82.70.24

Badamsuren n bur 100 gariu saya tugrug huuhdiin tulbur, arai seruudenee ter, halj huuj yavuulaach naadaha

Avatar

Уншигч 2020-11-02 103.229.123.226

Зөвөө тийм увайгүй ёс зүйгүй хулгайч хүн одоо бол үргэлжлүүлээд төрийн сайд хийнэ гэж юу байхав. Ард түмнээр тохуурхсан мэдэгдэл хийгээд арай дэндлээ. Уг нь өөрөө уучлал гуйгаад огцрох хэрэгтэйш дээ.

Avatar

ААК 2020-11-02 202.131.249.14

САЙД БИШ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДАД ЗӨНДӨӨ Л ИЙМ ЮМ БАЙГАА БАЙХОО, САЙДЫН АЛБАН ТУШААЛААС ӨМНӨХ ЮМААР ХӨӨЦӨЛДӨӨД ҮР ДҮН БАГА БАЙХОО, АРАЙ ТОМ ЮМААР АСУУДАЛ ТАВИХ НЬ ДЭЭРДЭЭ,,,,

Avatar

Зочин: АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ 2020-11-02 66.181.178.109

АН -ынхан өөрснөө цэвэр байсан бол яая гэхэв.. ГЭТЭЛ, ЮУН ЁНДОН. Хуучны танил Ганбат бүр бүлгийн дарга бочихоод цохиж явна. Сонгуулийн үеэр өөрийн зурагтай бидон тарааж хууль зөрчсөнийг хүмүүс мартаагүй. Бидон Ганбаа гэж хоч авсан хүн шаардлага хүргүүлж байгаа юм байна. ГЭХДЭЭ ЯАХ ВЭ БИДОН ГАНБАА ЗАСАРСАН БАЙЖ БОЛНО Л ДОО. ГАНБАТ Ч ГАНБАТ, ЁНДОН Ч ЁНДОН.АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ ХҮМҮҮС Л БИДНИЙГ УДИРДААД БАЙНАА ДАА ЯНЗ .НЬ

Avatar

Зочин 2020-11-02 66.181.166.134

zuv. badamsureng bas zailuulah heregtei

Avatar

1 2020-11-02 119.40.103.6

Шилэн ЦОГООг дэмжиж байгаа шүү. Цаашид улам сайн ажилларай. Ард түмэн чамайг нэг л өдөр хүслийн чинь хэмжээнд шагнах байнх шүү

Avatar

zochin 2020-11-02 180.44.105.29

ene archaagui ymnuudiin gants chaddag ym busdiin ajliig gatsaah hend ch hereggui ymnuudiig songoj bhdaa yugaa bodoj bdag bnaa

Avatar

Зочин 2020-11-02 103.57.92.73

Зөвшд. Хулгайч Ёндон Бадамсүрэн бусад хулгайч луйварчдыг бүгдийг зайлуулж шийтгэ Монгол яагаад хөгжихгүй ард түмэн ядуу гуйлгачин ажилгүй архичин хүчирхийлэгч болчоод байгаа нь дээшээ бүгд худаоч хулгайч луйварчид алуурчид гарсантай холбоотой

Avatar

Nyamka. 2020-11-02 202.9.47.2

Deedsvvdn hulgaich gedeg vnen baihaa.barin tabin barimt yarigdah l yum toodog hvn huuliin baiguullaga alga

Avatar

Зочин 2020-11-02 202.70.37.34

Ийм байвал энэ төрд ажиллах чадалтай чадвартай хүн олдох уу. Хулгайч нар л ирнэ байхдаа. Тэд чадах юм нь нууцаар хийдэг

Avatar

зочин 2020-11-02 202.21.125.36

Төрд ажиллах чадвартай гээд хулгайг нь өөгшүүлээд байлгаад байх ёстой юу. Хуцна биз чи хамсаатан нь биз МАНгар хулгайч нар үйлийн үрээ эдэлнэ

Avatar

зочин 2020-11-02 66.181.161.100

Төр хэнийг ч гуйж ажлуулдгүй шүү . Муу сайн юмнууд өөрсдөө л уйлан донгодож ордог биздээ .. Олив долив гэсэн , илүү дутуу юм шиншилсэн баагынуудыг эхний алдаан дээр нь л зайлуулж байх хэрэгтэй ! . Бүр намтай нь зайлуулах хэрэтэй .

Avatar

Зочин 2020-11-02 64.119.23.130

АН бол жинхэнэ шуналтнууд луйварчдыг дэмждэг нам. Бүх юмыг хувьчил хувьд шилжүүл гэж зүтгэнэ. Төрийн өмчийг авилгаар айлгана,гүтгэж устгахыг хичээн. Эдний тэр хувийн эзэн нь бусдын хүчийг хувалз шиг сорж, олсон ашгийн 25 хан хувийг улсад өгөөд бусдыг нь өөрсдөө хармаанд чихэж , хагартлаа баяждаг нь үнэн . Тэгээд нийгмийн чиг баримжаатай МАН-ын идэвхтэй гишүүдийн нэр төрийг унагаж, улмаар МАН-ыг зайлуулж оронд нь төрийг сандайлж,түмний хөдөлмөрийг сорох ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүсдэг.

Avatar

Зочин 2020-11-02 202.70.37.34

АН хан хуцна биз. Өөрсдийнхөө хэдэн тэрбумаар шаасан мөнгөө төрд буцаагаад тушаачих.Тэгээд дараа нь донгод

Avatar

Шулуун үг 2020-11-02 66.181.169.116

Эрүүл хүн шиг сэтгэдэг байсансан бол өөрөө л өргөдлөө өгч огцрох байсан даа…Ардчилал хөгжсөн орнуудад бол энэ бүү хэл дутагдлаасаа болоод өөрснөө огцордог. Гэтэл энэ нэг амьтны сүгийн байж байгаа байдлыг хараач, ард түмээн! Улам их гудрах санаатай нь ил байна ш дээ. Хүрэлсүх яагаад луйварчныг хаацайлаад байна аа? Арай өөрөө…?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж