Үзлэг шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Үзлэг шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, авто үйлчилгээ хариуцсан ажилтан, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлага хэрхэн хангагдаж буй эсэхэд үзлэг шалгалт хийлээ.

Үзлэг шалгалтад хамрагдсан авто үйлчилгээ эрхлэгч 85 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч 16 авто үйлчилгээ эрхлэгчдэд ангилал тогтоон гэрээ байгуулж, 9 авто үйлчилгээ эрхлэгчдийг тохирлын үнэлгээнд хамруулаад байна.

Мөн стандартын шаардлага хангаагүй 16 авто үйлчилгээ эрхлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дах заалт, 15 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн арга хэмжээ авч ажиллалаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж