Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.
Зам тээврийн ослын улмаас хоёр хоногт долоон хүн бэртсэн бол орон нутагт таван хүн амиа алджээ. Тодруулбал,
- 2020.10.31 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, Хужиртын давааны замд шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдсон ноцтой осол 14:30 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас зорчигч 38 настай, эмэгтэй, Ц нь амиа алдсан байна.
- 2020.10.31 Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, асфальтан замд Hyundai porter загварын автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэй, М-г мөргөж амь насыг хохироосон.Ослын дуудлага 21:00 цагийн орчимд бүртгэгджээ.
- 2020.11.01 Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг “Таван толгой” гэх газарт Toyota prius загварын автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэй Б-н амь хохирсон. Ослын дуудлага өглөөний 08.56 цагийн орчимд бүртгэгдсэн байна.
- 2020.11.01 Өвөрхангай аймгийн Хужирт сум “Сайхан булгийн дэнж” гэх газар / / шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, гурван настай настай, эрэгтэй Г –г мөргөж амь насыг хохироожээ. Осол 14.35 цагийн орчимд гарсан байна.
- 2020.11.02 Өмнөговь аймгийн Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газарт асфальтан замд Howo маркийн автомашин мөн тус загварын автомашинтай мөргөлдөж жолооч, 48 настай, эрэгтэй Б нь амиа алджээ. Осол 00.28 цагийн орчимд гарсан байна.
Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч амралтын өдрүүдэд /2020.10.31-2020.11.01/ нийт 574 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 464 нь ослын шинжтэй дуудлага, мэдээлэл байсан аж. Мөн Онцгой байдлын ерөнхий газарт ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тус газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллээс харвал гал түймрийн дуудлага, мэдээлэл дийлэнх хувийг эзэлжээ. Золоор хүн амиа алдсан харамсалт хэрэг гараагүй, бага хэмжээний хохирол гарчээ.
Б.ЦЭЦЭГ