Хотын шинэ дарга хөдөөгийн "халтуурчдыг" ад үзэв

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Хотын шинэ дарга хөдөөгийн "халтуурчдыг" ад үзэв

Хотын шинэ дарга хөдөөгийн "халтуурчдыг" ад үзэв

Хоноц, хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг шиг, автомашины түгжрэлээс болж, хөдөөгийнхөн хотын даргадаа ад үзэгдэх цаг ирдэг байжээ.

Учир юу вэ гэвэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2020.11.02/ Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцохдоо “Хөдөөнөөс Улаанбаатар хотод ирж, таксинд явах нэртэйгээр түгжрэлд нэрмээс болж буй “халтуурчид”-ын тоог нарийвчлан гарга. Цаашлаад  нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн санал гаргав.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хөдөөнөөс Улаанбаатар хотод хэчнээн хүн ирж,  таксинд явах нэрээр "халтуур" хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд ажиллаад буцдаг гэсэн. Тэдний  тухай нарийвчилсан тоо хэрэгтэй байна. Тэд татвар төлдөггүй тэгсэн хэрнээ хотын төвөөр явж, даац нэмэгдүүлэн, түгжрэл бодитоор бий болгож байна. Гэтэл татвараа төлдөг хотын иргэд нь давуу эрх эдэлж чадахгүй түгжирдэг боллоо. Тоог нь нарийн гаргаад хот руу оруулахгүй байх хэрэгтэй. Тэд мөн гудамжинд нус цэрээ хаян, бие засаж, хотын соёлыг үгүй хийж байгаа нь камерт бичигдэх боллоо. Цаашлаад хулгай дээрэм, хүчирхийлэл зэрэг гэмт хэргүүд ч гарч байна” гэв.

Улаанбаатар хотод 1.6 сая орчим хүн амьдардаг гэх мэдээлэл бий. Үндсэндээ Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа гэсэн үг юм.

Нийслэлийн хэмжээнд автомашины түгжрэл эрс нэмэгдсэнээс энэ намраас зарим өдрүүдэд тэг зогсолт болсон.

Авто зам дээрээ амьдрах болсон шалтгааныг холбогдох байгууллагууд замынхаа даацаас хэтэрсэн авто машиныхаа тоог хязгаарлах шаардлагатай. Үүний тулд орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийг хот дотор хөдөлгөөнд оролцуулахгүй байх, өндөр насжилттай автомашины импортыг хязгаарлах, татвараа төлдөггүй, торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлах, мөн шинээр татвар бий болгох зэрэг зоригтой алхам хийхийг хүсч буй.

Гэвч Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан С.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарын хэн нь ч хэрэгжүүлээгүй, ярьсаар зарим нь ажлаасаа чөлөөлөгдөж, зарим нь УИХ-ын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болж, албан тушаал дэвшсэн. Одоо тэдний алдааг хотын шинэ дарга давтахгүйн тулд бэлэн байгаа судалгаануудаасаа хамгийн оновчтойг нь хэрэгжүүлээд явах л шаардлага тулгарч байна.

Түгжрэлийг бууруулахын тулд хөдөөгийнхнийг хот руу нэвтрүүлэхгүй гэх нь хамгийн тэнэг үйлдэл болно. Хөдөөд ажлын байр байсан бол тэд хотыг зорих шаардлагагүй. Иймээс хөдөөнөөс ирснийг автомашинтайгаа хотоор хөдөлгөөнд оролцохыг нь хориглох зэрэг арга хэмжээ авч ажиллах нь илүү зөв алхам болох юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж