Т.Ариунаа АНУ-д аялан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа АНУ-д аялан тоглолтоо хийнэ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ийн хүүхдийн сангийн элч дуучин, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, дуучин Төмөрийн Ариунаа ирэх сард АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо хийх гэж байна. Тэрээр Чикаго, Денвер, Сеаттлэ, Вашингтон болон Сан Франциско хотуудад амьдардаг үе үеийн шүтэн бишрэгч, сонсогч нартайгаа уулзахаар тус улсыг зорилоо. "Нандин учрал" тоглолт ирэх сарын 5-ны өөр Чикаого хотоос эхэлж, 27-нд Сан Францискод өндөрлөх юм.

“Нандин учрал" тоглолтын хуваарь:

1. Чикаго 3 сарын 5,6-нд 20:00 цагт

2. Денвер 3 сарын 9-нд 20:00 цагт

3. Сеаттлэ 3 сарын 12-нд 20:00 цагт

4. Вашингтон ДС 3 сарын 20-нд 20:00 цагт

5. Сан Франциско 3 сарын 27-нд 20:00 цагт  тус тус тоглож, үе үеийн шүтэн бишрэгч, сонсогч фенүүдтэйгээ дахин уулзахаар боллоо. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7202722744, 2247350511 утсаар авах боломжтой.

Энэ удаагийн Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн "Нандин учрал" тоглолтын ивээн тэтгэгчээр “Chicago Entertainment Production” Co, “SB Express Inc”, “A.M.C.Y.A” ажиллаж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж