Францын дээрмийн бүлэглэлүүд олон нийтийн газар буудалцжээ | News.MN

Францын дээрмийн бүлэглэлүүд олон нийтийн газар буудалцжээ

Францын дээрмийн бүлэглэлүүд олон нийтийн газар буудалцжээ

Францын дээрмийн бүлэглэлүүд олон нийтийн газар буудалцжээ

Францын өмнөд хэсгийн Монпелье хотод өчигдөр/2020.11.1/ өдрийн цагаар сөргөлдөгч дээрмийн хоёр бүлгийн гишүүд гар буу, автомат буугаар хоорондоо буудалцжээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар буудалцаанд дор хаяж нэг хүн шархадсан гэнэ.

Буудалцааны чанга дуу Монпелье хотын баруун хэсгийн Ла Пэйлэйд дүүргийг донсолгож, нэгэн эх сурвалж орон сууцны цонхоор гар утсаараа болсон явдлын бичлэгийг хийжээ.

Мөн цахим орчинд тарсан өөр нэг бичлэг дээр дээрмийн бүлэглэлийн нэг гишүүн суманд оногдон шархадсан байгаа нь харагдах аж. Цагдаа нар хэргийн талаар дуудлага авсан даруйдаа цэргийн нэмэлт хүч дагуулан хэргийн газарт очжээ. Түүнчлэн цагдаа нар хэргийн газрыг бүсэлж, шархадсан хүнийг эмнэлэг рүү явуулжээ.

Цагдаа болон зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар дээрмийн хоёр бүлэглэл хар тамхины наймааны асуудлаас болж ийнхүү сөргөлдсөн аж. Хэрэг болсны дараа хотын дарга “Үгээр илэрхийлэмгүй явдал, дэндүү аймшигтай хүчирхийлэл” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-02 49.0.212.165

Исламистууд л байна

Avatar

УЛААНГОМ 2020-11-02 103.229.120.21

ЮУН ФРАНЦЫН ДЭЭРМИЙН БҮЛЭГ. ЦАГААЧ АРАБУУД Л БАЙНА Ш ДЭЭ

Avatar

mgl 2020-11-02 202.179.11.230

shashniig hemjeend I barihgui bol het radical uzeltnuud surgulduun uusgeed buhniig ballana.

Avatar

Зочин 2020-11-02 192.82.72.81

ene olon shashin nam buleglel talcal ecestee sain zuild hurgehgui coohon mongolchuud evtee amidarcgay

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж