Францын өмнөд хэсгийн Монпелье хотод өчигдөр/2020.11.1/ өдрийн цагаар сөргөлдөгч дээрмийн хоёр бүлгийн гишүүд гар буу, автомат буугаар хоорондоо буудалцжээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар буудалцаанд дор хаяж нэг хүн шархадсан гэнэ.
Буудалцааны чанга дуу Монпелье хотын баруун хэсгийн Ла Пэйлэйд дүүргийг донсолгож, нэгэн эх сурвалж орон сууцны цонхоор гар утсаараа болсон явдлын бичлэгийг хийжээ.
C’est quelle attestation ? #Montpellier pic.twitter.com/QrTPx6p4MO
— Olivier Truchot (@Olivier_Truchot) November 1, 2020
Мөн цахим орчинд тарсан өөр нэг бичлэг дээр дээрмийн бүлэглэлийн нэг гишүүн суманд оногдон шархадсан байгаа нь харагдах аж. Цагдаа нар хэргийн талаар дуудлага авсан даруйдаа цэргийн нэмэлт хүч дагуулан хэргийн газарт очжээ. Түүнчлэн цагдаа нар хэргийн газрыг бүсэлж, шархадсан хүнийг эмнэлэг рүү явуулжээ.
🔴 SUIVI – #FaitsDivers : Plusieurs échanges de coups de feu sont venus rompre le silence imposé par le confinement, ce dimanche 1er novembre, à La #Paillade à #Montpellier, au niveau de la tour d'#Assas. #racailles #ensauvagement #violences pic.twitter.com/5fFqmhihVS
— FranceNews24 (@FranceNews24) November 1, 2020
Цагдаа болон зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар дээрмийн хоёр бүлэглэл хар тамхины наймааны асуудлаас болж ийнхүү сөргөлдсөн аж. Хэрэг болсны дараа хотын дарга “Үгээр илэрхийлэмгүй явдал, дэндүү аймшигтай хүчирхийлэл” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ