Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо | News.MN

Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо
Үндэсний бөхийн өсвөр үеийн 57 дахь УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн УАШТ-д Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн аварга өсвөр үеийн бөхчүүд хүч чадал авхаалж самбаагаа сорив.
2012 оноос хойш гурван насны ангиллаар зохион байгуулж ирсэн түүхтэй.
  • 18 нас – Эхний зургаан байр
Тэргүүн байр Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Ганболдын Баянмөнх.
Дэд байр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат сумын харцага, улсын шонхор Цогтбаярын Мөнхбаяр.
Гутгаар байр Архангай аймгийн Хотонт сумын харьяат Сүхбаатар дүүргийн бөх, сумын заан, Аварга дунд сургуулийн сурагч Баярбатын Шатар.
Дөрөвдүгээр байр Ховд аймгийн Манхан сумын харьяат Хан-Уул дүүргийн бөх, Аварга дунд сургуулийн сурагч Гончигсүрэнгийн Батзориг.
Тавдугаар байр Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Батбаатарын Орших.
Зургадугаар байр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан, МУИС Орхон сургуулийн оюутан Шижирийн Энхбаясгалан.
  • 17 нас – Эхний зургаан байр
Тэргүүн байр Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх сумын заан Саранцэцэгийн Занданхүү.
Дэд байр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянзүрх дүүргийн спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар.
Гутгаар байр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат сумын харцага Нямдаваагийн Батбөх.
Дөрөвдүгээр байр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аварга дунд сургуулийн сурагч Рэнцэндоржийн Эрдэнэсайхан.
Тавдугаар байр Увс аймгийн Түргэн сумын харьяат Тамсүрэнгийн Төрмөнх.
Зургадугаар байр Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат сумын заан, Аварга дунд сургуулийн сурагч Намсрайжавын Амаржаргал.
  • 16 нас – Эхний зургаан байр
Тэргүүн байр Баянхонгор Богд сумын харьяат Оюунбаатарын Тамир.
Дэд байр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Баттөмөрийн Бэх-Очир.
Гутгаар байр Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын бөх Аманжолын Арман.
Дөрөвдүгээр байр Баян-Өлгий аймгийн харьяат  Б.Имангали.
Тавдугаар байр Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Аварзэдийн Машбат.
Зургадугаар байр Орхон аймгийн биеийн тамир спортын газрын бөх С.Жавхлан.
Багийн дүнгээр Хан-Уул дүүргийн баг түрүүлж, Булган аймгийн баг хоёрдугаарт байранд, Увс аймгийн баг гутгаар байр тус тус эзэллээ.
Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Б.Бэх-Очир болон Орхон аймгийн н.Пүрэвдэлгэр нарт гардуулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-02 66.181.166.196

Хүүхэд залуучууд уг нь энэ бөх гээч юмнаас холхон л явмаар байгаа юм, шал дэмий амьдралаа үрэхийн нэмэр ш дээ, толгой муутай зарим нь бөхийг амархан баяжих боломж гэж хараад байх шиг, шал дэмий биеээ үрээд дуусна ш дээ

Avatar

Зочин 2020-11-02 202.55.188.86

За дүү нар минь өөр юмаар дагна даа. Биеийн гарз. Хайран цаг. МСҮТ-д суралц.

Avatar

УЛСЫН НААДМЫН ДОПИНГЧИН УВСЧУУДЫН ЭРИН ҮЕ 2020-11-02 192.82.64.208

2010-2020 ОНЫ УЛСЫН НААДАМ БОЛ ДОПИНГЧИН УВСЧУУДЫН ЭРИН ҮЕ. ЦАГ ХУГАЦАА БҮГДИЙГ ХАРУУЛНА. ДОПИНГЧИН НЬ ОЮУНБОЛД биш ХАРИН УВСЧУУД ЮМ. 2010-2020 ОНЫ НААДМЫН 2010 Б.ГАНБАТ, 2011 ОН С.МӨНХБАТ, 2012 ОН П.БҮРЭНТӨГС, 2014 ОН Н.БАТСУУРЬ, 2018 ОН Н.БАТСУУРЬ, 2020 ОН П.БҮРЭНТӨГС НАР УЛСАД 6 УДАА ТҮРҮҮЛЭВ. 2015 ОН П.БҮРЭНТӨГС, 2017 ОН Ө.БАТ-ОРШИХ, 2019 ОН Н.БАТСУУРЬ, 2020 ОН Н.БАТСУУРЬ НАР 4 УДАА ҮЗҮҮРЛЭВ. 2010-2020 ОНД УВСЫНХАН 6 УДАА ТҮРҮҮЛЖ, 4 УДАА ҮЗҮҮРЛЭВ. 2019 ОНЫГ АВЧИХБАЛ 7 УДАА ТҮРҮҮЛЭХНЭЭ

Avatar

зочин 2020-11-02 49.0.144.68

Өвөрхангайгаас алга уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж