Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Үндэсний бөх: Өсвөрийн улсын аваргууд тодорлоо
Үндэсний бөхийн өсвөр үеийн 57 дахь УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн УАШТ-д Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн аварга өсвөр үеийн бөхчүүд хүч чадал авхаалж самбаагаа сорив.
2012 оноос хойш гурван насны ангиллаар зохион байгуулж ирсэн түүхтэй.
  • 18 нас – Эхний зургаан байр
Тэргүүн байр Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Ганболдын Баянмөнх.
Дэд байр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат сумын харцага, улсын шонхор Цогтбаярын Мөнхбаяр.
Гутгаар байр Архангай аймгийн Хотонт сумын харьяат Сүхбаатар дүүргийн бөх, сумын заан, Аварга дунд сургуулийн сурагч Баярбатын Шатар.
Дөрөвдүгээр байр Ховд аймгийн Манхан сумын харьяат Хан-Уул дүүргийн бөх, Аварга дунд сургуулийн сурагч Гончигсүрэнгийн Батзориг.
Тавдугаар байр Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Батбаатарын Орших.
Зургадугаар байр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан, МУИС Орхон сургуулийн оюутан Шижирийн Энхбаясгалан.
  • 17 нас – Эхний зургаан байр
Тэргүүн байр Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх сумын заан Саранцэцэгийн Занданхүү.
Дэд байр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянзүрх дүүргийн спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар.
Гутгаар байр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат сумын харцага Нямдаваагийн Батбөх.
Дөрөвдүгээр байр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аварга дунд сургуулийн сурагч Рэнцэндоржийн Эрдэнэсайхан.
Тавдугаар байр Увс аймгийн Түргэн сумын харьяат Тамсүрэнгийн Төрмөнх.
Зургадугаар байр Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат сумын заан, Аварга дунд сургуулийн сурагч Намсрайжавын Амаржаргал.
  • 16 нас – Эхний зургаан байр
Тэргүүн байр Баянхонгор Богд сумын харьяат Оюунбаатарын Тамир.
Дэд байр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Баттөмөрийн Бэх-Очир.
Гутгаар байр Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын бөх Аманжолын Арман.
Дөрөвдүгээр байр Баян-Өлгий аймгийн харьяат  Б.Имангали.
Тавдугаар байр Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Аварзэдийн Машбат.
Зургадугаар байр Орхон аймгийн биеийн тамир спортын газрын бөх С.Жавхлан.
Багийн дүнгээр Хан-Уул дүүргийн баг түрүүлж, Булган аймгийн баг хоёрдугаарт байранд, Увс аймгийн баг гутгаар байр тус тус эзэллээ.
Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Б.Бэх-Очир болон Орхон аймгийн н.Пүрэвдэлгэр нарт гардуулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж