Улаанчулуутын хогийг цэгийг нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Улаанчулуутын хогийг цэгийг нүүлгэнэ

Энэ онд багтаж хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр барьж, Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, "Улаанчулуутын хогийн  цэг" нь Сонгинохайрхан  дүүргийн 26-р хороонд байрладаг бөгөөд Улаанбаатар хотын салхин талд байршдаг учраас хогийн цэгт шатаасан бүхий л хорт хог хаягдал, бохирын хор салхиар дамжин Улаанбаатарчуудыг хордуулсаар ирсэн юм. 

Тиймээс ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачлага өрнүүлж, 25000 иргэний гарын үсэг бүхий дэмжлэгийг цуглуулж, Нийслэлийн удирдлагуудад хандсан аж. Энэ асуудлыг нийслэлийн удирдлага авч хэлэлцээд, ийнхүү Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэхээр болсон байна.  

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж