Кембрижийн гүн Уиллиам өнгөрсөн дөрөвдүгээр сард Covid-19 халдвар авсан тухай BBC мэдээлжээ. Тухайн үед түүний эцэг хунтайж Чарльз мөн халдвар авсан байв. Өдгөө 38 настай ханхүү Уиллиам нь хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд олон нийтийг сандаргахаас сэргийлж дээрх мэдээллийг нууцалсан байна.
Тэрбээр ордны эмч нараар эмчлүүлж, Засгийн газрын удирдамжийн дагуу Норфолк дахь гэртээ тусгаарлагдаж байжээ. Хунтайж Чарльзын хувьд энэ оны гуравдугаарын сүүлээр covid-19 өвчний халдвар авч, хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул Шотландад долоон хоног өөрийгөө тусгаарласан юм. Үүний дараахан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон халдвар авч эмнэлэгт хүргэгдсэн. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад сүүлийн үед халдварын тархалт эрчимжиж, өдөрт шинээр бүртгэгдэж халдварын тохиолдлын тоо 20 мянга даваад байгаа ба хоёр дахь удаагаа орон даяар хөл хорио тогтоосон. Тус улсад covid-19 өвчний халдвар авсан хүний тоо нэг сая даваад байна.
Эх сурвалж: The Sun
Холбоотой мэдээ