Хаваржилт хүндэрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндэрч болзошгүй

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байна. Одоогоор малын хорогдол 125 мянгад хүрсэнт байна.

Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байгааг холбогдох яам, агентлагаас мэдээлж буй. Мөн малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдсэн, вакцины хомсдол үүссэн, малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу байгаа учраас өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсэхээр болсон билээ.

Харин ирэх долоо хоногоос хүйтний эрч сулрах гэнэ. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Харин энэ сарын 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж