Нийтийн тээврийн салбар цахим төлбөрийн системд шилжээд багаггүй хугацаа өнгөрч байна. Гэвч иргэд бэлэн мөнгөөр автобусанд зорчиж, "туулайчлах" тохиолдол цөөнгүй. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд u-money карт цэнэглэх мянга орчим цэг бий ч иргэдийн зүгээс “картаа цэнэглэж амжаагүй” гэх шалтгаанаар бэлэн мөнгөөр зорчдог. Тэгвэл энэ асуудал өнөөдрөөс цэгцэрч байна. Нийтийн тээврээр зорчигчид u-money карт цэнэглэх төв хайх шаардлагагүйгээр гар утаснаасаа цэнэглэх боломж бүрдлээ. Энэ талаар Улаанбаатар смарт компани өнөөдөр /2020.11.02/ хийсэн мэдээлэлдээ иргэд карт цэнэглэх төв хайх шаардлагагүйгээр нийтийн тээвэрт зорчих боломжтой гэдгийг онцлов.
Иргэдийн тухайд Hi-Pay solution төлбөрийн системийн “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар u-money картаа цэнэглэх юм.
Автобусны карт нь NPC чиптэй ба таны гар утас энэхүү чипийг дэмждэг бол харилцагч банкныхаа дансыг холбосноор u-money картаа цэнэглэнэ. Гар утсаараа u-money картаа цэнэглэснээр
- Гар утсаа картаа цэнэглэсэн тохиолдолд автобусанд шууд хэрэглэх боломжтой.
- Банкны шимтгэл хураамж төлөхгүй
- Ebarimt-д автоматаар бүртгэгдэх юм.
Улаанбаатар смарт компанийн зүгээс цахим төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд Hi-Pay solution компанитай хамтран нийтийн тээврээр зорчих ухаалаг шийдэл олсон нь энэ аж. Дашрамд дурдахад, цахим картаа утсаараа цэнэглэсэн хүн бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аяныг зарлажээ. Нийт арван долоо хоногийн турш үргэлжлэх уг аянд 50 азтанг шалгаруулах юм. Азтан болсон иргэд бүтэн жилийн турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм байна. Ингэхдээ долоо хоног бүр таван азтанг тодруулах ба иргэд Hi-Pay wallet-р долоо хоног бүр дүн харгалзахгүй цэнэглэхэд автоматаар сугалаанд оролцох юм.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-02 192.82.75.101
Англи хэлгүй нэгнээ ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй ш дээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд англи хэл хэрэгтэй болсон. Хэлний дамжаануудад л сайхан байгаа байх даа.
Зочин 2020-11-02 192.82.75.101
Нийтийн тээвэр гэчхээд нийтэд зориулсан юм хийхгүй дургүй хүрч байна. Ю-моони гэнэ үү нэг сайт байх юм чиглэлээ үзэж болоод байх юм. Гэхдээ тодорхой нэг буудлаас нөгөө буудал орох ямар ямар чиглэл байна гээд хайлт байхгүй. Одоо тэр сайтаа сайжруулаад л цэнэглэдэг болгочихож болноо доо. Бас нэг хай пэй ваалэт гэнэ үү нэг юм нээж. Утсаар дүүрэн юм болох нь дээ. Нийтийн тээвэр шүү нийтээрээ англи хэлтэй болчихсон юм уу гаднаас ирэх жуулчид даа зориулаад ингээд англиар нэрлээд байдаг юм уу.
Зочин 2020-11-02 202.21.109.46
Naad cardaa 3000 hed ch bilee 500 tog bolgood hyamd bolgood taraagchee naadah carnaas chin bolood humuus mongoroo joloochid ogch yavaad bn shde malundaaa unegui bolgsn ch yadii tsenegleed yavj bn biz
zochin 2020-11-02 202.21.117.2
шинэ оюутнуудын карт өгөөчээ МУИС н х таг семестр дууслаашдээ
zochin 2020-11-02 202.21.117.2
Мангаруудаа хөдөө орон нутгаас жилдээ 2-3 хот ордог улс карт авч байхаар 500 төгрөгөө өгөөд явмаар байна шдээ олон юмаа харж донгосмоор
Зочин 2020-11-02 192.82.72.123
өлөн өлөн
Зочин 2020-11-02 202.55.188.88
App gej zavaarch iluu ajil udhaar zugeer l U-money website neecheechee, ter luu ni orood l shuud banknii kartaaraa tsenegleheer hiicheechee malnuudaa, utsaar duuren yanz yanziin app l nemeh geed baihiin uhruud chin
зочин 2020-11-02 192.82.66.148
Тэгүүл 3310-аа бариад, түцэндээ оочирлоод явж бай үхэр минь
Зочин 2020-11-02 202.131.243.186
fd
hereglegch 2020-11-02 49.0.156.30
bankuudiin app-d nemuulne biz bas neg iluu app oroltsuulahiin hereg yu bnaa
Зочин 2020-11-02 49.0.156.30
bankuudiin app-d nemuulne biz bas neg iluu app oroltsuulahiin hereg yu bnaa
Зочин 2020-11-02 49.0.223.24
nicce