Чилийн цагдаа нар эсэргүү Пикачүг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Чилийн цагдаа нар эсэргүү Пикачүг баривчилжээ

Чилийн цагдаа нар эсэргүү Пикачүг баривчилжээ

Чилид болсон жагсаалын үеэр Пикачүгийн хувцас өмсөж Засгийн газрын эсрэг үзэл бодлоо илэрхийлдгээрээ алдартай Жиованна Грандонг хэд хэдэн цагдаа нар ноцолдон байж баривчилж байгаа бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна.

Бичлэг дээр Пикачү нь Сантиаго хотын гудамжинд  хэдэн нөхдийн хамт бүжиг бүжиглэж байгаа нь, тэдний нэг нь үлэг гүрвэлийн хувцас өмссөн нь харагдах аж. Гэтэл хажуугаар нь өнгөрч явсан цагдаагийн машин тэдэн рүү ус шүршин болиулахыг оролджээ.

Удалгүй бүрэн зэвсэглэсэн цагдаа нар ирж, Грандоныг тал талаас нь барьж удтал ноцолдсон байна. Улмаар жагсаалд оролцож байсан хэд хэдэн хүмүүс баривчлагдсанаас гадна Грандоныг эсэргүүцсэн тул нулимс асгаруулагч цацан чимээгүй болгосон гэнэ.

Хожим суллагдсаныхаа дараа Грандон цахим хуудас дээрээ үргэлж Жокерийн хувцас өмсөн жагсаалд оролцдог Оскар Бренет Ариас нь мөн цагдаа нараас шийтгэл амссаныг дурьдаад, жагсаал ердөө дуу, бүжиг хэлбэрээр тайван болж байхад цагдаа нар байж боломгүй хүч хэрэглэлээ хэмээн онцолжээ.

Чилид өнгөрсөн жилээс хойш ард иргэд цалингийн тэгш бус байдлыг эсэргүүцэж, иргэдэд илүү ээлтэй орчин бүрдүүлж өгөхийг засгийн газраас шаардан жагсаж байгаа юм. Харин Грандон өнгөрсөн сараас эхлэн Пикачүгийн хувцас өмсөн жагсаж байгаа билээ. Тэрбээр үүнийгээ “Залуучууд анимэ их үздэг. Тэд Пикачүг хараад итгэл найдвар төрдөг юм” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж