Үл хөдлөх хөрөнгийн зараа үнэгүй байршуулдаг боллоо | News.MN

Үл хөдлөх хөрөнгийн зараа үнэгүй байршуулдаг боллоо

Үл хөдлөх хөрөнгийн зараа үнэгүй байршуулдаг боллоо

Үл хөдлөх хөрөнгийн зараа үнэгүй байршуулдаг боллоо

Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын ууган компани “OSMO” үйлчлүүлэгчдэдээ зориулан нэгэн шинэ үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлжээ. Тус компанийн үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар дагнасан www.osmo.mn вэбсайтын зургаа дахь удаагийн технологийн шинэчлэлт нь үйлчлүүлэгчдэд илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад чиглэсэн байна.

Энэ удаагийн шинэчлэлтийн гол давуу тал нь www.osmo.mn вэбсайтад зөвхөн “OSMO” компаний зуучлалаар зарагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, сурталчилгаа байршдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод байрлалтай бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн зараа дурын үйлчлүүлэгч 30 хоногийн турш үнэ төлбөргүй байршуулах боломжтой болж байна.

Үйлчлүүлэгчид өөрийн гар утас, компьютер болон бусад хэрэгслийг ашиглан шинэчлэгдсэн www.osmo.mn сайтад зочлон зараа үнэгүй байршуулах таатай боломж нээгдлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж