АН-д жинхэнэ шинэчлэл, МАН-д хазаар хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

АН-д жинхэнэ шинэчлэл, МАН-д хазаар хэрэгтэй байна

АН-д жинхэнэ шинэчлэл, МАН-д хазаар хэрэгтэй байна

Монголын улс төрийн өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн том үүрэг гүйцэтгэж байсан хоёр нам бол Монгол ардын нам болон Ардчилсан нам. Өнөөдрийн байдлаар 30 гаруй нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй ч тэдний улс төрд оруулж байсан хувь нэмэр нь төдийлөн их биш. Мэдээж парламентад цөөн тооны суудал авч байсан ч ихэнхдээ улс төрийн “тоглоом”-ын нэг хэсэг болох нь элбэг байжээ.

Мэдээж улс төрийн олон хүчин бодлогоор өрсөлдөх нь улс орны нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэх ч ихэнхдээ “тоглоом” болоод үлдсэн түүх нь үнэн. Хоёр ч удаагийн том сонгууль дараалж ялалт байгуулсан МАН одоогийн байдлаар “хазааргүй” томилгоотой, алдагдалтай төсөвтэй, сөрөг хүчингүй төр барьж байна. Харин Ардчилсан нам шинэчлэл, намын удирдлагын төлөөх “дайн” хэмээн дотоодын улс төрдөө “хязгаарлагдаж” байна.

МАН-Д ХАЗААР ХЭРЭГТЭЙ БАЙНА

Монгол ардын нам УИХ-ын сонгуульд хоёр ч удаа ялалт байгуулж, Орон нутгийн сонгуульд нийслэлд ялалт байгуулж, засгаа барьж байна. Үндсэндээ улс төрд, нийслэлд ч МАН эрх барьж байна. Тиймээс тэд өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаа нь нууц биш ээ. Ялангуяа Covid-19 цар тахалтай холбоотойгоор хийж, хэрэгжүүлж байгаа бодлогоо тэд зөв хэмээн үзэж буй. Гэвч цар тахлын үеийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баталж байгаа алдагдалтай төсөв, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гаднаас авч буй зээл, тусламж, цар тахлаар далимдуулан авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, нам ялсан хэмээн хийж буй төрийн томилгоо гээд тэд сөрөг хүчингүйгээр эрх мэдлээ хэрэгжүүлснээр байна. Угтаа бол төрийн бодлого шийдвэр зөв эсэхэд хяналт тавих нь улс төрийн хувьд сөрөг хүчний үүрэг. Гэхдээ бүлэг байгуулах хэмжээнд сонгогдсон АН-ын гишүүд хүчгүй, хэн нэгний эрх ашгийн өмнөөс дуугарч байгаа нь илүү олон болжээ.

Мэдээж эрх баригчдад дараагийн сонгуульд ялалт байгуулах, 100 жилийн босгон дээрээ үнэмлэхүй ялалт байгуулах санаа, сонирхол өндөр ийм цаг үед төрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн, аж ахуй нэгжүүдээ дэмжсэн, ЖДҮ-ийн хулгайгүй, хүнд сурталгүй, үнэмлэхүй ялалтдаа эрдэж болохгүй Орон нутгийн сонгууль харуулсан шүү, МАН-ынхан!

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛ ДОТООДДОО ХУРЦДАЖ БАЙНА

Яг одоо ч Ардчилсан намын шинэчлэл үргэлжилж байна гэх. Гэхдээ АН улс төрийн хүчтэй өрсөлдөгч, том нам байхын тулд одоогийн хийгдэж байгаа шинэчлэл хэр зэрэг зөв бэ гэдэгт улс төрийн хүрээнийхэн төдийгүй АН-ын жирийн гишүүд ч эргэлзэж эхэлж байна. Хоёр ч сонгуулийн том ялагдлын дараа аймаг, нийслэлийн сонгуульд орон нутагт ардчиллын салхи наашаа эргэж, олон аймагт ялалт байгуулсан нь Ардчилсан намд яг одоо, жинхэнэ шинэчлэл хэрэгтэйг сануулсан сонгогчдын сонголт байлаа. Гэхдээ Ардчилсан нам шинэчлэгдэж байна гэд хэн нэгний сонгуульд ялах хөзөр нь байх бус, 100 жилийн босгон дээрээ байгаа МАН-тай хүч тэнцвэртэй тулаанд орох, хүчтэй сөрөг хүчин, том нам болох л ганц сонголт үлдсэн. Ингэхдээ жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг, үнэт зүйлийг хүндэтгэдэг, АН-ын гишүүн Ц.Элбэгдоржийн хэлснээр “АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа” гэж хэлсэн шиг АН-д шинэчлэл хэрэгтэй. Түүнээс хэн нэгний сонгуулийн ялалтын төлөө, урвагчдынхаа байранд үүрээ засч, үгээ өөрчилснийг шинэчлэл гэж хэлэхгүй шүү. Сонгогчид “тэнэг” биш гэдгийг Орон нутгийн сонгууль харуулсан шүү, АН-ынхаан!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж