Ц.Элбэгдорж: Өвөрмонголчуудын тэмцэл цурманд байна

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Өвөрмонголчуудын тэмцэл цурманд байна

Ц.Элбэгдорж: Өвөрмонголчуудын тэмцэл цурманд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Өмнөд Монгол” цахим ярилцлагад оролцож, БНХАУ-ын Өвөр Монголд өрнөөд байгаа монгол хэл, бичгийн сургалтын талаарх байр сууриа илэрхийллээ.

“Өвөр Монголд өрнөж байгаа монгол хэл, бичгийн талаарх миний мэдэгдэл бол монгол хүний хувьд хийж байгаа мэдэгдэл. Өвөрмонголчууд бол бидний тасархай. Биднийг соёл ахуй, хэл бичиг, оюун санаа нэгтгэж байна. Аав хүний хувьд монгол хүүхэд хэл, бичгээ сурч чадахгүй байгаад харамссан. Монгол хэл, бичгээ сурахгүй бол цаашид монгол байж чадахгүй. Монгол хүнийг хэл соёлоор нь хааж, боож устгах гэсэн бурангуй бодлого.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч ийм байр суурьтай байсан. 2011 онд Монгол улс Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн босгосны 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ ойн үеэр УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ дэлхий нийтээр байгаа монголчуудад хандан Монголдоо ирээч гэж уриалсан” хэмээн хэллээ.

Ц.Элбэгдорж нь энэхүү “Өмнөд Монгол”цахим ярилцлагад оролцсон анхны Монгол Улсын улстөрч юм.

Онлайн ярилцлагыг дараах линкээр холбогдон хүлээн авч үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол туургатны эрх ашгийн төлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол туургатны эрх ашгийн төлөө“ Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” хэмээн их бичгийн хүмүүн Инжанааш нэгэнтээ хэлсэн гэнэм. Өмнөд Монголын түүх үнэн мөнөөр бичигдэж ,бидэнд ойлгогдож байгаа юу? гэдэг асуудал эдүгээ цагт их чухалаар тавигдаж байна. Бидний түүхийг харийн хүмүүс бичиж ,бид тэдний зааснаар өөрсдийн түүхээ цээжилж ,тэдний хүссэнээр сэтгэдэг болжээ. Нэгэн өрнийн мэргэн хүн хэлэхдээ “ Түүхийг чинь бичиж байгаа хүмүүс өнөө цагийг чинь эзэмдэж ,ирээдүйг чинь заах болно” гэжээ. Энэ үнэн байна. Бид олон зүйлийг үнэн зөвөөр ойлгохоо байжээ. Бидний түүхийг бичсэн хүмүүсийн хэмжээнд,тэдний хүсэж байгаагаар л бид өөрсдийгөө үнэлж цэгнэж,сэтгэх болсон байна.“ Өмнөд Монгол” ток шоу нь чухам энэ онгорхой орон зайг нөхөж Өмнөд Монголын мартагдсан болон гуйвуулагдсан түүх бичлэгийг залруулахад оршиж байна. Бид үнэнийг нээн харуулахын тулд түүхийн үнэнийг судлахаас гадна, ээдрээт амьдралын хүнд бэрхийг туулан гарсан эдүгээ амьд сэрүүн байгаа ахмад буурлуудын бодит ярилцлага,эрдэмтэн судлаачдын сэтгэл зүрхний үгийг дамжуулах эрхэм зорилготой билээ.Түүнээс гадна бид өргөн олонд нээлттэй байх зарчимыг баримталж байгаа бөгөөд ,өөрийн үзэл санаа, мэдлэг,баримтуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах хүсэлтэй хэн бүхэнд манай хаалга нээлттэй байх болно. “

Posted by Өмнөд Монгол on Saturday, October 31, 2020

“Өмнөд Монгол” онлайн ярилцлагын тухай

“Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” хэмээн их бичгийн хүмүүн Инжанааш нэгэнтээ хэлсэн гэнэм. Өмнөд Монголын түүх үнэн мөнөөр бичигдэж, бидэнд ойлгогдож байгаа юу гэдэг асуудал эдүгээ цагт чухлаар тавигдаж байна. Бидний түүхийг харийн хүмүүс бичиж, бид тэдний зааснаар өөрсдийн түүхээ цээжилж ,тэдний хүссэнээр сэтгэдэг болжээ.

Нэгэн өрнийн мэргэн хүн хэлэхдээ “Түүхийг чинь бичиж байгаа хүмүүс өнөө цагийг чинь эзэмдэж, ирээдүйг чинь заах болно” гэжээ. Энэ үнэн байна. Бид олон зүйлийг үнэн зөвөөр ойлгохоо байжээ. Бидний түүхийг бичсэн хүмүүсийн хэмжээнд, тэдний хүсэж байгаагаар л бид өөрсдийгөө үнэлж цэгнэж, сэтгэх болсон байна.

“Өмнөд Монгол” ток шоу нь чухам энэ онгорхой орон зайг нөхөж Өмнөд Монголын мартагдсан болон гуйвуулагдсан түүх бичлэгийг залруулахад оршиж байна. Бид үнэнийг нээн харуулахын тулд түүхийн үнэнийг судлахаас гадна, ээдрээт амьдралын хүнд бэрхийг туулан гарсан эдүгээ амьд сэрүүн байгаа ахмад буурлуудын бодит ярилцлага, эрдэмтэн судлаачдын сэтгэл зүрхний үгийг дамжуулах эрхэм зорилготой билээ.

Түүнээс гадна бид өргөн олонд нээлттэй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд өөрийн үзэл санаа, мэдлэг,баримтуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах хүсэлтэй хэн бүхэнд манай хаалга нээлттэй байх болно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж