Оюутны спортын V их наадам өнөөдөр хөшгөө нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Оюутны спортын V их наадам өнөөдөр хөшгөө нээнэ

Оюутны спортын V их наадам өнөөдөр хөшгөө нээнэ
Монголын оюутны спортын V их наадмын нээлт өнөөдөр/2020.11.02/ 14:00 цагт Спортын төв ордонд явагдана. Энэ удаагийн V их наадамд 30 орчим их дээд сургуулиудын 1,500 гаруй оюутан тамирчид, багш, дасгалжуулагчид оролцоно.
Тус наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх оролцохоор уригджээ.

Наадмын нээлтэд Засгийн газрын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан арван спортын холбооны удирдлагууд оролцох юм байна.

Оюутны наадмын нээлтэд дөрвөн их, дээд сургуулийн шилдэг тамирчид төрийн далбаа мандуулах, тамирчид болон шүүгчдийн тангараг өргөх ёслол хийж, соёл урлаг, спортын тоглолтууд болон Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайхан Монгол оюутны спортын сүлд дууллыг зохион, анх удаа тайзан дээр эгшиглүүлэх зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Нээлтийн дараагийн өдрөөс эхлэн сагсан бөмбөгийн тоглолт энэхүү зааланд үргэлжлэн явагдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж