ДЭМБ-ын тэргүүн өөрийгөө тусгаарлав | News.MN

ДЭМБ-ын тэргүүн өөрийгөө тусгаарлав

COVID-19

ДЭМБ-ын тэргүүн өөрийгөө тусгаарлав

ДЭМБ-ын тэргүүн өөрийгөө тусгаарлав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусийн халдвар авсан хүнтэй харилцсаныхаа дараа өөрийгөө тусгаарлажээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа “Миний харьцсан хүмүүсийн нэгнээс коронавирусийн халдвар илэрсэн. Одоогоор миний биеийн байдал сайн байна. Шинж тэмдэг илрээгүй ч би ДЭМБ-ын протоколын дагуу ойрын өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллах боллоо” хэмээн мэдэгджээ. Өмнө нь Этиоп улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр 2017 онд ДЭМБ-ын тэргүүнээр сонгогдсон юм.

Мөн цар тахлын тархалтыг хязгаарлахын тулд бүх дүрэм журмыг ягштал дагаж мөрдөх шаардлагатай байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал онцлон тэмдэглэсэн байна. Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 46 сая гаруй хүн халдвар авч, 1,2 сая хүн нас бараад байна.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-02 202.55.188.88

Ene haltar ter chigeeree uheed daldraad ug

Avatar

Зочин 2020-11-02 49.0.223.24

arai2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж