Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр(2020.11.02 ) хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Ерөнхий захирал Д.Нямхүү:
-Сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүний сорьцод халдвар илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан 21-58 насны гурван хүн, мөн тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс 28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо.
Тухайлбал,
- Аравдугаар сарын 31-нд Өмнөд Судан улсаас ирсэн 223 энхийг сахиулагчдын давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 173 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 20-ны өдөр ЭнэтхэгУлаанбаатарын онгоцоор ирсэн 51 хүний давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 268 хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83 хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 12,17,20-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 121 хүний давтан шинжилгээ,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 19 хүний шинжилгээнд тус, тус коронавирус илрээгүй байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын /МХЕГ/ улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:
-Нэгдүгээр сарын 6-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш нийтдээ Монгол Улсын хилээр 323.434 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Үүний дотор 452 нисэх онгоц, суудлын болон ачааны 314.443 машинд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн жолооч болон зорчигчдыг эрүүл мэндийн хяналтад хамруулсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан 349 тохиолдол нь бүгд импортоор орж ирсэн. Тиймээс хил дээрх хяналтыг маш өндөр түвшинд хянаж байна.
Сүүлийн үед ОХУ-ын нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тийр ачааны машины хяналтад өндөр шаардлага тавьж байна. Өдөрт 1-2 ачааны тийр машины жолооч халдвар тээж байгаа нь батлагдаж байна. Өчигдрийн /2020.11.01/ мэдээгээр хоёр тийр ачааны машины жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүрээнд тийр ачааны хяналтыг улам өндөржүүлэх, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэхгүйгээр Алтанбулаг боомт дээр сэлгэн ачилт хийх ажлын хэсэг гарч холбогдох судалгааг хийж байна. Импортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхэд арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд Алтанбулаг боомт дээр тусгай бэлтгэсэн халдваргүйжүүлэлтийн талбай дээр сэлгэн ачилт хийгдэнэ. Түүнчлэн хилийн боомтуудын эрсдлийн үнэлгээг хийхэд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Боршоо боомтууд өндөр эрсдэлтэй гарсан учраас Цагааннуур, Боршоо боомтуудын үйл ажиллагааг түр хязгаарласан.
Лорд 2020-11-02 122.201.24.112
Хойд хилийг хаа!
Монгол улсын иргэн 2020-11-02 202.9.47.31
Алтанбулагаас хүнс битгий зөөгөөд байгаач. Хилийн цаанаас ачаагаа авч болдоггүй юм уу. Наад вирустэй газраас ирсэн хүнсээ идэхгүй бол үхчих гээд байгаа юм уу. Алтанбулагын хилийг хаагаач. Оросууд битгий хэл муусайн бурайдууд ч биднийг доорд үздэг биз дээ. Юундаа долигнож гүйгээд байдаг байнаа. Оросоор халдсан короно тархахнүй, хятадаас ирсэн бол бид бүгд үхчих юм уу. Бүр цусанд маань шингэсэн дээрэлхүүлж сурсан зан байх юм даа монголчуудад. Өдөр бүр короно орж ирж байгаа Алтанбулагын хилээ хаа
Зочин 2020-11-02 103.212.119.122
Алтанбулагаар оруулж ирээд байгаа Орос жолооч нарын ачааг Эрхүү,Улаан-Үд,Наушкаас вагонд ачаад оруулаад ирэх бүрэн боломжтой шдэ.Бүр болдоггүй бол Алтанбулагаас Монгол жолооч нар ачааг нь шилжүүлж аваад байж болно.
Зочин 2020-11-02 64.119.16.26
оросын ковидтой жолооч нарын зөөдөг өндөг мороженгүй амьдармаар байна
Хэцэссс 2020-11-02 158.181.75.56
Туслаа эдгэлээ…туслаа эдгэлээ…туслаа эдгэлээ!!! Хөөe малуудаа наадах чинь зүгээр хүнд хэлбэрийн ханиад!!! Дэлхий даяар энэ сүржигнэсэн содиорлыг эсэргүүцэж байна!!! Нусан таглаа Хүрэлсүх авгайгийн б**с долоогч гуай сүржигнэхээ зогсоогооч!!!!
Зочин 2020-11-02 202.9.40.48
манайх нээрээ яг хөмөрсөн тогоон доторх хуучин хүү хэвээрээ л байна даа. ямар сайндаа л нэг хүний эмчилгээнд хэдэн саяыг зарцуулж байна гэдэг үлгэрт нь хүртэл итгэчихсэн байхав дээ. уг нь хаа сайгүй л хөнгөн хэлбэр нь үсрээд л 7 хоногт эдгэж байгаа ханиад ш дээ
Иргэн 2020-11-02 192.82.75.84
Оросын импортыг зогсоогоочээ, чихэр, ондог, зайрмаггуй болно штээ, Орос Жолооч нараас илрээд байна, Оросууд бараагаа экспортолхыг бодно, бид тодорхой хугацаанд угуй гэж хэлье л дээ, Хурэлсухийн бизнес юм болов уу?
!!!? 2020-11-02 66.181.169.116
Эдгэсэн хүмүүс өөрсдөө мэдэхгүй байж байгаад дахин өвдөх тохиолдол гадаадад цөөнгүй гарч байна. Мөн өөрсдөө ч мэдэхгүйгээр халдвар тээгчид их байгаа гэж байна. Манайхан үүн дээр анхаарч байна уу? Мөн албан газрууд хурууны хээгээр ажлын цаг бүртгэдгийг болихгүй бол халдвар түгээх эрсдэл маш өндөр болж байна. Маскийг олон нийтийн газар, автобус, дэлгүүрт заавал зүүлгэх талаар хатуу шаардлага тавиачээ?! Шадар сайд Содоо дарга өөрөө маскгүйгээр ярилцлага өгч байгаа нь зөв үү?
ХУД-ийн 19 хорооны иргэн 2020-11-02 66.181.178.109
Хөнгөлттэй эмийн кодоо авах гэж хөгшчүүл өнөөдөр хороод дээрээ их очерлож байна. ОЧЕРЛОЖ ОЧЕРЛОЖ ОЧИХООР АВДАГ ЭМИЙГ МААНЬ БҮРТГЭЛД БАЙХГҮЙ БАЙНА гэх юм. Би ганцхан даралтны Амлесса 8/5 авдаг юм.Хоёр үйлчилгээтэй эм орж ирээгүй байна гэх юм. Ганц авдаг эмийг минь бүр хасчихав уу, эсвэл нэмж оруулах юм болов уу.Хариу хэлэх хүн байна уу.
Зочин 2020-11-02 202.131.243.186
Одоо наад эмчлүүлж байгаа хүмүүсээ гартал энэ нислэгээ зогсоогоод, ОХУ-ын жолооч нараас илэрсэн бол нутагт нь буцаагаач ээ. Дотооддоо алдах нь л дутаж байгаам аятай
Иргэн 2020-11-02 66.181.161.62
Сургуулийн амралт яах бол
Зочин 2020-11-02 192.82.71.248
harin tiim
зочин 2020-11-02 119.40.100.154
9 hun yum bishuu garchigaa zov ogooch