"ОХУ-тай хиллэдэг боомтуудад халдварын эрсдэл өндөр байна"

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

COVID-19

"ОХУ-тай хиллэдэг боомтуудад халдварын эрсдэл өндөр байна"

"ОХУ-тай хиллэдэг боомтуудад халдварын эрсдэл өндөр байна"

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19  халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит  мэдээллээ өнөөдөр(2020.11.02 )  хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Ерөнхий захирал Д.Нямхүү:

-Сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүний сорьцод халдвар илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн  онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан  21-58 насны гурван хүн,  мөн тус боомтоор орж ирсэн  ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс  28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол  найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол  гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо. 

Тухайлбал,

  • Аравдугаар сарын 31-нд Өмнөд Судан улсаас ирсэн 223 энхийг сахиулагчдын давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 173 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 20-ны өдөр ЭнэтхэгУлаанбаатарын онгоцоор ирсэн 51 хүний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 268 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 12,17,20-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 121 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 19 хүний шинжилгээнд тус, тус коронавирус илрээгүй байна.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын /МХЕГ/ улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:

-Нэгдүгээр сарын 6-аас эхлэн өндөржүүлсэн  бэлэн байдалд шилжсэнээс хойш нийтдээ Монгол Улсын хилээр 323.434 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Үүний дотор 452 нисэх онгоц, суудлын болон ачааны 314.443 машинд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн жолооч болон зорчигчдыг эрүүл мэндийн хяналтад хамруулсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан 349 тохиолдол нь бүгд импортоор орж ирсэн. Тиймээс хил дээрх хяналтыг маш өндөр түвшинд хянаж байна.

Сүүлийн үед ОХУ-ын нөхцөл  байдал маш хүнд байгаа учраас  тийр ачааны машины хяналтад өндөр шаардлага тавьж байна. Өдөрт 1-2 ачааны  тийр машины жолооч халдвар тээж байгаа нь батлагдаж байна. Өчигдрийн /2020.11.01/  мэдээгээр хоёр тийр  ачааны машины жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүрээнд тийр ачааны  хяналтыг улам өндөржүүлэх, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэхгүйгээр Алтанбулаг боомт дээр сэлгэн ачилт хийх ажлын хэсэг гарч холбогдох судалгааг хийж байна.  Импортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхэд арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд Алтанбулаг боомт дээр тусгай бэлтгэсэн халдваргүйжүүлэлтийн талбай дээр сэлгэн ачилт хийгдэнэ.  Түүнчлэн хилийн боомтуудын эрсдлийн үнэлгээг хийхэд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Боршоо  боомтууд өндөр эрсдэлтэй гарсан учраас Цагааннуур, Боршоо  боомтуудын үйл ажиллагааг түр хязгаарласан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж