Хөрш зэргэлдээ Хиагтын раойнд Covid-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.01/ хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаахаар болсон байна. Тус чөлөөт бүс нь гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой юм.
Дашрамд дурдахад, Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг хаахаар болсон билээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хуралдаанаар коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, ОХУ-ын хоорондын Цагаан нуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа. Хил залгаа байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байна. Улс хоорондын тээврийн 30 жолоочоос коронавирус илрээд байна. Эдгээр боомтоор нутгаар нефть, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийн тээвэр явж байгаа. Цар тахлын нөхцөл байдал амаргүй энэ цагт ард иргэд сонор сэрэмжээ өндөр байлгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна" гэв.
Э.БУРАМ
Зочин 2020-11-02 202.9.40.59
Монгол улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх нь нэгэнт тодорхой болсон Алтанбулагтаа хориг саадгүй ажиллуулмаар байна. Ард иргэдийн аж амьдрал хүртээмжтэй эдийн засгийг улс маань бий болгож буйд талархаж бн.
Бадмаараг 2020-11-02 49.0.147.42
Бусад газар байгууллагын үйл ажиллагааг хаагаагүй байж чөлаат бүсийг хааж байгаа нь шударга бус санагдлаа. Чөлөөт бүсэд худалдаа үйлчилгээ явагдаж бүс нутгийн иргэдийн амжиргаа л дээшилж бга шүү дэ.
UIlchluulegch ! 2020-11-02 49.0.137.164
Сэлэнгэ аймаг дахь Алтанбулгийн чөлөөт бүсэд Дундад Азиас импортосон олон төрлийн жимс жимсгэнэ авчирч Монголын ард түмэнд хүргэж буй нь таалагддаг шүү ажлын амжилт хүсэе!
Зочин 2020-11-02 66.181.161.35
Архинаас өөр зөндөө л зүйл бгаа шдээ би л лав ахуйн хэрэглээ хүүхдүүддээ чихэр печень чөлөөт бүсээс л авдаг бсан хямд бас чанартай
Алтанбулаг 2020-11-02 49.0.147.42
Чөлөөт бүсийг хаадаг нь ямар учиртай юм бээ сэлэнгэ алтанбулагын ард иргэдийн амжиргаагаа залгуулж байгаа гол газар чөлөөт бүс болчихоод бн шүүдээ
Zochin 2020-11-02 103.212.117.36
Hoid hilee haa ! ! Naad choloot bus gedeg chini gants arhunii delguur shuu dee, Altanbulagiin hoid hiliig haasan dur usuulj ard tumniig huurch baigaa yumuu ain ! ! Ene boomtoor orj irj baigaa Teevriin Jolooch naraas korono ilreed baina shuu dee !
Зочин 2020-11-02 64.119.25.34
Haha choloot bus gene shu arhinii delguur l bdg bizdee oor harii gesench ambaar bhgu gazriig yuun surte ner ogdgiin. Tiim nertei arhinii delguuriig haalaa gevuul boloo bishuu. Ganc arhi l zardag bizde chiher zardag bol bas chihriin delguur gehsen.
ZOchin 2020-11-02 202.55.191.130
Ugaasaa naad chuluur bus nertei zuil chine ner tudiihen shuudee tend chine chuluut ediin zasag ovooj otsootloo usuj devsheed baigaa ym yuch bhgui kkk