ТОСК-ын журам батлагдсаны дараа түрээсийн сууцанд бүртгэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ТОСК-ын журам батлагдсаны дараа түрээсийн сууцанд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

ТОСК-ын журам батлагдсаны дараа түрээсийн сууцанд бүртгэнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмыг Барилга хот байгуулалтын  яамнаас баталсан. Уг журамд зааснаар: Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг ТОСК, Орон нутгийн өмчийн Түрээсийн орон сууцны санд хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж болно гэсэн байна.

ТОСК-ийн нарийвчилсан журам батлагдангуут иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар бүртгэж эхлэх аж.

Түрээсийн төлбөрийн хэмжээ нийслэлд 200-280 мянган төгрөг, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Нийтдээ 929 аймлын орон сууцнаас 572-ыг нь хөдөө орон нутагт, 350-ыг нь нийслэлд олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Т.НОМИН 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-29 202.179.27.243

байр түрээслэхэд бас дүрэм журам....

ИРГЭН 2016-02-29 203.194.114.221

ЯАСАН УДААН ХҮНД БӨГСТӨЙ ТОСК ВЭ? ИЙМХЭН ЮМЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ УДАЖ БАЙХЫ НЬ ХАРАХАД ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ БАЙХ ШИВ ДЭЭ.ЕС-АА НААД ЧАДВАРГҮЙ ХАШИН МОРЬ ШИГ ГАЗРАА ЦЭВЭРЛЭЭЧ.ТӨРИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИЖ БИШ ЧӨДӨР ТУШАА БОЛЖ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ ДҮР ЭСГЭГЧДЫГ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ.