“Саусгоби Сэндс” ХХК 13 оюутанд тэтгэлэг олголоо

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

“Саусгоби Сэндс” ХХК 13 оюутанд тэтгэлэг олголоо

Монгол Улсын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Саусгоби сэндс” ХХК 2020-2021 оны нэрэмжит тэтгэлгээ Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Даланзадгад, Гурвантэс, Баяндалай сумдаас дотоодын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж байгаа 13 оюутанд олголоо.

Уг тэтгэлэг нь “Бид говь нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, орон нутагт дутмаг мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжинэ” гэсэн тус компанийн бодлогын бодит илрэл болж байгаа юм. Дэлхий даяар дэгдээд буй COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй, амжилттай хянаж байгаа цөөн орны нэгд тооцогдож байгаа хэдий боловч Монгол улсын нийгэм, эдийн засгийн хямралтай байдал нь ард иргэдийн амьдрал ахуй, аж ахуйн нэгж байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд багагүй нөлөөлж байна. Ийм амаргүй цаг үед тус компани говь нутгийн сурах хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг оюутан залуусын боловсролд бодит хөрөнгө оруулалт болж чаддаг сургалтын тэтгэлгээ уламжлал ёсоор олгож, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИ гэдгээ дахин батлав.

“Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат тэтгэлгийн эзэд болсон оюутан залуусыг хүлээн авч уулзан, тэтгэлэгийн батламж гардуулах үеэрээ тэдэнтэй өргөн сэдвээр халуун дотно яриа өрнүүлж, цаашид хичээл номдоо хэрхэн шамдан суралцах, илүү амжилтанд хүрэх талаар үнэтэй зөвлөгөө өгч, урмын үг хайрлалаа.

Тус компани 2009 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсийн ард иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор нийт 183 удаа нэрэмжит тэтгэлэг олгожээ.

Сургуулиа төгсөөд орон нутагтаа 4-өөс дээш жил тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш дамжаанд сурлагын голч дүн нь 3.0-оос дээш үнэлгээтэй суралцдаг эдгээр шилдэг 13 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг компани дааж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн ачаар говийн бүсэд нэн дутмаг байгаа  шүдний эмч, сургуулийн өмнөх насны боловсрол, бага ангийн багш, сувилахуй- эх барих, эм зүйч, геологи уул уурхайн инженер, авто машины ашиглалтын инженер зэрэг олон салбарын мэргэжилтнийг бодлоготойгоор бэлтгэх  боломжтой болсон нь “Саусгоби сэндс” компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтмол хийдэг томоохон ажлуудынх нь нэгээхэн жишээ юм.

Тэд байгуулагдсан цагаасаа хойш говийн баруун бүсийн сумд болох Ноён, Сэврэй, Даланзадгад, Гурвантэс, Баяндалай нийт 9 тэрбум гаруй төгрөгийн хандив тусламжийг үзүүлээд байгаагаас Компанийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 310 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

Компанийн тухай товч мэдээлэл: Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн охин компани юм.

Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 364 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгжээр удаа дараа, мөн 2017 оны Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж” байгууллага шагналын Шилдгийн  Шилдэг таван байгууллагаар, “ Дотоодын шилдэг ажлын байр олгогч”  Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулсан гадаадын хөрөнгө оруулагч” номинацийн “ Торгоны зам” шагнал, “ Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч – Оны онцлох Энтрепренер” “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарч ирлээ.

Нийгмийн хариуцлагыг тууштай хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжилд нийт 9 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. “Саусгоби сэндс” ХХК нь Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны хаалтын төлөвлөгөө боловсруулсан компани юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж