МАХН-ын залуус МҮОНРТ-д шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

МАХН-ын залуус МҮОНРТ-д шаардлага хүргүүлэв

МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын  холбооноос Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-ийн захирал Ц.Оюундарьд өнөөдөр шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад “МҮОНРТ нь хуульд заасан хараат бусаар үйл ажиллагаа явуулах, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, Аж ахуйн нэгж, албан тушаалтан, хувь хүн, улстөрийн намын бус, нийт улс үндэсний эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Шаардлагыг хүлээн авч улс төрийн нөлөөнд авталгүй шударга ил тод үйл ажиллагаа явуулахгүй бол шат дараалан тэмцэлийн хэлбэрт шилжих болно” гэжээ.  

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж